“Танан Импекс” ХХК нь бакалавр оюутнуудын эрдэм шинжилгээний бүтээлийг сурталчлах, судалгааны ажлыг урамшуулан дэмжих, тэдний шинэ санаа, бүтээлч сэтгэлгээг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, хамтарч ажиллах зорилготойгоор өөрийн компанийн нэрэмжит “ОЮУНЛАГ ИРЭЭДҮЙ” оюутны эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын Өрөмдлөгийн Холбоо, ШУТИС-ийн ГУУС-тай хамтран улсын болон хувийн хэвшлийн их, дээд сургуулийн оюутнуудын дунд 21 дэх жилдээ 11 сарын 24-ны өдрийн 14 цагт ШУТИС-ийн ШУТ төв номын санд зохион байгуулах гэж байна.
Уг эрдэм шинжилгээний хуралд геологи, эрэл хайгуул, өрөмдлөг, гидрогеологи, уул уурхай, хөдөө аж ахуй, эдийн засаг, маркетинг менежмент, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, хими, байгаль, экологи нөхөн сэргээлт, механикийн чиглэлээр суралцаж байгаа бакалавр оюутнууд төдийгүй тоног төхөөрөмжийн шинэчлэл, засвар үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамж үйлчилгээний чиглэлээр судалгааны ажил хийж байгаа бакалавр оюутнуудыг оролцохыг урьж байна.
Илтгэл хүлээн авах: 2023 оны 11 дүгээр сарын 15-ний 1500 цаг хүртэл илтгэлийг MS word файлаар uka.201911@gmail.com хаягаар явуулсан байх мөн хэвлэмэл байдлаар ШУТИС-ийн Төв байрны 1-311 тоот өрөөнд хүлээн авна.
Шагналт байрууд:
I-р байр-300000төг, өргөмжлөл -1 оюутан, удирдсан багш -100000 төг
II-р байр-250000төг, өргөмжлөл -1 оюутан, удирдсан багш -80000 төг
Тусгай байр-200000төг, өргөмжлөл -1 оюутан, удирдсан багш -60000 төг
Дэлгэрэнгүй мэдээллийг 99251820, 88054435 утсаар лавлана уу.
ГУУС-ийн Газрын тос, өрөмдлөгийн салбар
БНСУ-ЫН ЧУНГ-АНГИЙН ИХ СУРГУУЛИЙН 2026 ОНЫ ОЛОН УЛСЫН ӨВЛИЙН ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
ШУТИС-д шинэ багш сонгон шалгаруулж авна
ШУТИС-ийн “Эрдмийн болон хүндэт цол”-д нэр дэвшигчдийн материалыг 10 сарын 9- ний өдрийг дуустал хүлээн авна.
Багшлах эрх олгох сургалт
ШУТИС БАГШ АЖИЛЧДЫН 3х3 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв