БЗС-ийн “оюутны хөгжлийн зээл”-д шинээр хамрагдах ШУТИС-ийн бакалаврын оюутнуудын анхааралд

      Засгийн газрын 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 364 дүгээр тогтоолын 3 дугаар      хавсралтаар батлагдсан “Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид      төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”, Засгийн Газрын 2021 оны 11 дүгээр         сарын 10-ны өдрийн 347 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Боловсролын    Зээлийн сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам” (уг журамд 346 дугаар тогтоолоор нэмэлт өөрчлөлт орсон)-ын дагуу тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлээр дээд боловсролын сургалтын байгууллагад бакалавр, магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцагч Монгол улсын иргэнд Боловсролын зээлийн сангаас сургалтын төлбөрийн зээл    олгоно.

Тавигдах ерөнхий  шаардлага:

  • Бакалаврын хөтөлбөрт шинээр элсэгчийн элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноо 600 болон түүнээс дээш  байх; /энэ шалгуур шинээр элсэгчийн эхний улиралд зөвхөн хамаарна./
  • Өдрийн ангид суралцаж байгаа бакалаврын хөтөлбөрийн  оюутны  өмнөх улирлын голч дүн 2,8 болон түүнээс дээш байх;
  • Тухайн улиралд бакалаврын хөтөлбөрт суралцагч 15-аас багагүй кредитийн хичээл сонгосон байх
  • Дээд боловсролын удирдлагын мэдээллийн системд бүртгэгдсэн байх;

Сургалтын төлбөрийн зээлд шинээр хамрагдах  тэргүүлэх  болон эрэлттэй мэргэжлийн бакалаврын суралцагч өргөдөл, баримтуудаа  бүрэлдэхүүн сургуулийн  Сургалт, чанарын албаны  хариуцсан ажилтанд 8 дүгээр сарын 21-нээс 9 дүгээр сарын 8-ны өдрүүдэд өгнө. Ажилтан зээлийн баримтуудыг хянах ба шалгуур хангасан суралцагчтай Боловсрол, шинжлэх ухааны сайд, Сангийн сайдын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А544/ А256 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Оюутны хөгжлийн зээл олгох гэрээ” байгуулна.

Бүрдүүлэх баримтууд

  1. Иргэний үнэмлэхийн хуулбар эсвэл лавлагаа
  2. Зээл хүссэн өргөдөл (БЗС-аас гаргасан өргөдлийн маягтыг бөглөн цахим шуудангийн  хаяг, гар утасны дугаараа нэмж бичнэ.)
  3. Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж (2022, 2023 онд ЭЕШ өгсөн суралцагч Боловсролын үнэлгээний төвийн системээс хэвлэж өгнө.)
  4. Суралцагчийн голч дүнг тусгасан тодорхойлолт (хариуцсан ажилтан системээс хэвлэн, баталгаажуулсан байх)
  5. Суралцах зорилго, төлөвлөгөөгөө тодорхойлсон эссе
  6. Тухайн улиралд судалж байгаа хичээлийг баталгаажуулсан жагсаалт
  7. Сургалтын төлбөрийн нэхэмжлэх

Бүрэлдэхүүн/харьяа сургуулийн сургалт, чанарын албаны хариуцсан ажилтны мэдээлэл

Бүрэлдэхүүн/харьяа сургуулийн нэр

Ажилтны нэр

Ажлын утас

Ажлын өрөө

1

Барилга, архитектурын сургууль

О.Батмөнх

324590-2006

2-р хичээлийн байрны 3-р давхарт 309 тоот

2

Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль

Ө.Цэрэннадмид

 

5-р хичээлийн байрны 1-р давхарт 122 тоот

3

Гадаад хэлний сургууль

С.Ариунзаяа

324590-2118

1-р хичээлийн байр 3-р давхарт 325-Б тоот

4

Геологи, уул уурхайн сургууль

У.Батсанаа

324590-2706

2-р хичээлийн байрны 1-р давхарт 22 тоот

5

Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль

Ө.Гэрэлчулуун

70374735

Дархан-Уул аймагт ДаТС-ийн хичээлийн байр 210 тоот

6

Мэдээлэл, холбооны технологийн сургууль

С.Чирчмаа

70152333

6-р хичээлийн байрны 1-р давхарт 108 тоот

7

Механик, тээврийн сургууль

Э.Ариунтуяа

70110534

7-р хичээлийн байр 1-р давхарт 109 тоот

8

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

Н.Атарбаясгалан

324590-2606

1-р хичээлийн байрны 3 давхарт 300 тоот өрөө

9

Хэрэглээний шинжлэх ухааны сургууль

Б.Болормаа

324590-2306

1-р хичээлийн байрны 4-р давхарт 400 тоот

10

Эрчим хүчний сургууль

О.Дуламсүрэн

324590-2806

2-р хичээлийн байрны 4-р давхарт 412 тоот

11

Эрдэнэт цогцолбор дээд сургууль

Э.Золжаргал

75773318

Орхон аймагт ЭЦДС-ийн хичээлийн байр 110 тоот

12

Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургууль

М.Цэрэнтогтох

70534006

Өмнөговь аймагт Багшийн хөгжлийн ордон 201 тоот

 

Тайлбар:

  1. Бакалаврын оюутанд сонгосон кредитийн хэмжээгээр (21-ээс ихгүй, 15-аас багагүй кредитийн) төлбөрийн зээл улиралд олгогддог.
  2. Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн их, дээд (ШУТИС-ийн хувьд ДаТС, ЭЦДС, ӨмТДС) сургуульд суралцагч бакалаврын оюутанд тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн чиглэл харгалзахгүйгээр жилийн сургалтын төлбөрийн 50 хувийн зээл олгоно. 

Сургалтын бодлого, хөтөлбөрийн алба

2023.08.14