Бид төгсөх курсийн оюутнууддаа “Ажил эрхлэлтэд чиглүүлэх” цуврал сургалтаа амжилттай зохион байгуулж дууссан. Сургалтанд бүрэн хамрагдсан оюутнууддаа БАТЛАМЖ гардуулах арга хэмжээ зохион байгуулна.
Тус арга хэмжээнд ШУТИС-ийн нийт төгсөгч оюутнуудад зориулан ажил олгогчид “ЗӨВХӨН ТӨГСӨХ ОЮУТАН ТАНД ЗОРИУЛСАН ХӨТӨЛБӨРҮҮД”-ээ танилцуулж танд ажилд орох болон бусад боломжуудын талаарх мэдээлэл, бүртгэл, үйл ажиллагааны танилцуулгаа нээлттэй хүргэхээр хүрэлцэн ирж ажиллана.
Иймд төгсөх оюутнууд та бүхэн 2023 оны 05 дугаар сарын 10 ны 11:00-14:00 цагт хичээлийн I байрны “Хурлын танхим”-ын үүдний талбайд хүрэлцэн ирж өөрт хэрэгтэй мэдээллээ аваарай.
Та өөрийн сурсан зүйлээрээ бусдаас ялгарах боломж, цаг хугацаа таны хаалгыг тогшиж байна.
Та яараарай.
Оюутны хөгжил, соёл, үйлчилгээний алба
БНСУ-ЫН ЧУНГ-АНГИЙН ИХ СУРГУУЛИЙН 2026 ОНЫ ОЛОН УЛСЫН ӨВЛИЙН ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
ШУТИС-д шинэ багш сонгон шалгаруулж авна
ШУТИС-ийн “Эрдмийн болон хүндэт цол”-д нэр дэвшигчдийн материалыг 10 сарын 9- ний өдрийг дуустал хүлээн авна.
Багшлах эрх олгох сургалт
ШУТИС БАГШ АЖИЛЧДЫН 3х3 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв