ШУТИС болон Глобал MOOC ба онлайн боловсролын альяансын (https://mooc.global/) хамтын ажиллагааны хүрээнд Технологи ашиглан сайжруулсан шилдэг ШИМТ (Technology-enhanced STEM Courses) хичээлийн шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Профессор, багш та өөрийн заадаг хичээлдээ НҮБ-ийн тогтвортой хөгжлийн 17 зорилтын 4 дэх зорилтод тусгагдсан 1. Тэгш хүртээмжтэй чанартай боловсрол олгохуйц; 2. Насан туршийн суралцахуйг дэмжихүйц хөгжүүлсэн; 3. Багшлахуй-сургахуйн чанарын шинэ түвшинд гаргасан; 4. Технологи болон дижитал инновац нэвтрүүлэх чиглэлүүдэд хамаарахуйц шинэлэг арга зүй, технологи, инновац нэвтрүүлсэн бол өөрийн сайн туршлагаа дэлхийн 20 гаруй улсын их сургууль, MOOC платформууд хамтран үүсгэн байгуулсан “Глобал MOOC ба онлайн боловсролын альяансын” хүрээнд хуваалцах боломжийг олгож байна (https://mooc.global/awards/).
Холбогдох товч мэдээллийг энд хавсаргасан бөгөөд хэрэв танд тодруулж асуух зүйл байвал ganbatda@must.edu.mn хаягаар е-мейл бичиж эсвэл 99147004 дугаартай утсаар холбогдоно уу!
Шалгаруулалтад оролцохыг сонирхсон профессор багш нар хавсралтад буй Application Form-ийг бөглөж 2023.05.01-ний 18:00 цагийн дотор ganbatda@must.edu.mn е-мейл хаягаар ирүүлнэ үү!
НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛЫН ТӨВ
БНСУ-ЫН ЧУНГ-АНГИЙН ИХ СУРГУУЛИЙН 2026 ОНЫ ОЛОН УЛСЫН ӨВЛИЙН ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
ШУТИС-д шинэ багш сонгон шалгаруулж авна
ШУТИС-ийн “Эрдмийн болон хүндэт цол”-д нэр дэвшигчдийн материалыг 10 сарын 9- ний өдрийг дуустал хүлээн авна.
Багшлах эрх олгох сургалт
ШУТИС БАГШ АЖИЛЧДЫН 3х3 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв