Химийн олимпиад-2023
ШУТИС-ийн оюутны химийн олимпиадын удирдамж
ШУТИС-ийн оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон явагддаг Химийн олимпиадыг 2023 оны 04-р сарын 06-ны өдөр “A”, “Б” бүлэг тус бүр онол, бодлогын тэмцээн хэлбэрээр ШУТИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуулийн Химийн Инженерчлэлийн Салбар зохион байгуулна.
НЭГ. Олимпиадын зорилго
ШУТИС-ийн оюутнуудын химийн шинжлэх ухаанд суралцан мэдлэгээ арвижуулах, хөгжүүлэх, химийн хичээлд сонирхолтой оюутнуудын хүрээг тэлэх, Улсын химийн XXXII олимпиадад ШУТИС-ийг төлөөлөн оролцох оюутнуудыг сонгон шалгаруулах.
ХОЁР. Хамрах хүрээ
Оюутны олимпиадын “A” бүлгийн тэмцээнд ШУТИС-ийн харьяа сургуулиудын 1, 2-р ангийн, “Б” бүлгийн тэмцээнд 3, 4-р ангийн сонирхсон оюутан бүр оролцох бүрэн боломжтой.
ГУРАВ. Бүртгэлийн хугацаа
“A”, “Б” бүлэг
2023 оны 03-р сарын 15-аас 04-р сарын 03-ны өдрүүдэд
ШУТИС-ийн 1-р байрны 118 тоот өрөөнд 1100-1600 цагийн хооронд явагдана.
Бүртгүүлэхэд шаардагдах материал:
ДӨРӨВ. Зохион байгуулагдах хугацаа
“A” бүлэг 2023 оны 04-р сарын 06-ны өдрийн 1800 цагт ШУТИС-ийн 1-р байрны 401А тоот өрөөнд,
“Б” бүлэг 2023 оны 04-р сарын 06-ны өдрийн 1800 цагт ШУТИС-ийн 1-р байрны 116 тоот өрөөнд тус тус явагдана.
ТАВ. Шагнал, урамшуулал
“A”, “Б” бүлэг тус бүрээс I, II, III байрыг шалгаруулж, өргөмжлөл, дурсгалын зүйлээр урамшуулна.
ЗУРГАА. Холбоо барих Утас: 98133311, 99991725 Имэйл:myagmarsuren.sas@must.edu.mn Зохион байгуулагч: ШУТИС-ийн ХШУС-ийн ХИМИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН САЛБАР |
|
ЕДИНЫЙ ЭКЗАМЕН ПО РУССКОМУ ЯЗЫКУ ДЛЯ МАГИСТРАНТОВ
БНСУ-ын Шинжлэх Ухаан Технологийн Сургууль (UST)-ийн танилцуулга уулзалтанд урьж байна
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургуульд Нийгмийн ажилтан шалгаруулж авна
ШУТИС-Шинжлэх ухаан, технологийн төв номын сан (ШУТТНС) Номын санч-мэдээллийн ажилтан шалгаруулж авна
ҮТС-ийн Дизайны салбараас #ЭЕШ / Архитектур, Дизайны мэргэжлээр суралцах сонирхолтой сурагчдын Хар зургийн шалгалтанд бэлтгэх сургалт эхэллээ
© 2005-2020 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв