ШУТИС-ийн захирлын зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хурлын тэмдэглэлээс

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН

ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС 

 

2022 оны 11 дүгээр сарын 29                 № 26                                     Улаанбаатар хот 

 

Захирлын зөвлөлийн хурал 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Эрчим хүчний сургуулийн Эрдмийн зөвлөлийн 2-634 тоот танхимд 1400 цагт эхлэв. Хурлыг захирлын үүрэг гүйцэтгэгч Т.Намнан удирдав. 

Хуралд: Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Ж.Арслан, Сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Гэрэлт-Од, Эрдэм шинжилгээ, инновацийн газрын дарга Т.Энхцацрал, Хөрөнгө оруулалт, хангамжийн газрын дарга Г.Жавхлан, Хөгжлийн хөтөлбөр, төлөвлөлтийн газрын дарга Д.Бямбасүрэн, Барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Бизнесийн ахисан түвшний сургуулийн сургалт, чанарын албаны дарга М.Банзрагч, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Геологи, уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболот, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар (онлайн), Механик, тээврийн сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Хашбат, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, сургалт, чанарын албаны дарга П.Булга, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал В.Өлзийбаяр, Эрчим хүчний сургуулийн захирал Б.Бат-Эрдэнэ, Нээлттэй боловсролын төвийн захирал Д.Ганбат, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн Ш.Өнөболд нар хуралд оролцов. 

Хуралд суугаагүй: Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин. 

Хэлэлцсэн асуудал:

1. Шинэ ба сэргээгдэх эрчим хүчний салбар байгуулах тухай

Эрчим хүчний сургуулийн захирал Б.Бат-Эрдэнэ 

2. “Дизайн урлаг судлал”-ын докторын хамгаалуулах зөвлөл байгуулах тухай  

Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг 

3. ШУТИС-ийн 2023 оны төсвийн төсөл

          Хөгжлийн хөтөлбөр, төлөвлөлтийн газрын дарга Д.Бямбасүрэн 

Бусад асуудал,

 

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. “Шинэ ба сэргээгдэх эрчим хүчний салбар” байгуулах саналыг дэмжиж, үндэслэлд бодитой тооцоо судалгаа, хүрэх үр дүнгийн талаар тодотгож, ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн хурлаар 2023 оны 01 дүгээр сард хэлэлцүүлэхийг Эрчим хүчний сургуулийн захирал (Б.Бат-Эрдэнэ)-д үүрэг болгов.

2. ШУТИС-ийг түшиглэсэн “Дизайн урлаг судлал”-ын докторын зэрэг хамгаалуулах зөвлөл байгуулах тухай асуудлыг дэмжиж, ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн дэргэдэх Эрдэм шинжилгээ, инновац, хамтын ажиллагааны дэд зөвлөлөөр хэлэлцүүлж, Боловсрол, шинжлэх ухааны яаманд санал хүргүүлэхийг Эрдэм шинжилгээ, инновацийн газрын дарга (Т.Энхцацрал), Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал (Ж.Туяацэцэг) нарт үүрэг болгов. 

Хурал 1805 цагт өндөрлөв.  

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР