ШУТИС-ийн захирлын зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хурлын тэмдэглэлээс

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН

ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС  

 

2022 оны 11 дүгээр сарын 22                 № 25                          Улаанбаатар хот 

 

Захирлын зөвлөлийн хурал 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот танхимд 1403 цагт эхлэв. Хурлыг захирлын үүрэг гүйцэтгэгч Т.Намнан, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Ж.Арслан нар удирдав. 

Хуралд: Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Ж.Арслан, Сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Гэрэлт-Од, Хөрөнгө оруулалт, хангамжийн газрын дарга Г.Жавхлан, Хөгжлийн хөтөлбөр, төлөвлөлтийн газрын дарга Д.Бямбасүрэн, Барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Геологи, уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболот, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар (онлайн), Механик, тээврийн сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Хашбат, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн сургалт, чанарын албаны дарга Н.Эрдэнэхүү, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал В.Өлзийбаяр, Эрчим хүчний сургуулийн захирал Б.Бат-Эрдэнэ, Нээлттэй боловсролын төвийн захирал Д.Ганбат, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн Ш.Өнөболд нар хуралд оролцов. 

Хуралд суугаагүй: Эрдэм шинжилгээ, инновацийн газрын дарга Т.Энхцацрал, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди нар томилолттой. 

Хэлэлцсэн асуудал:

1. Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн 2021 он, 2022 оны сүүлийн хагас жилийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын тайлан

Дотоод аудитын албаны дарга Х.Дэлгэрсайхан 

2. "Хүнсний үйлдвэрлэлийн машин, тоног төхөөрөмж" мэргэжлийн нэрийг "Хүнс үйлдвэрлэлийн мехатроник инженер" болгож өөрчлөх тухай

Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг

Сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Гэрэлт-Од 

3. 2022 оны төсвийн тодотгол, 2023 оны төсвийн төсөл

Хөгжлийн хөтөлбөр, төлөвлөлтийн газрын дарга Д.Бямбасүрэн 

Бусад асуудал:

  • Бүрэлдэхүүн сургуулийн салбар, тэнхимийн эрхлэгчийн туслахын албан тушаал, орон тоог хасах тухай

Сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Гэрэлт-Од

 

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. Дотоод аудитын шалгалтаар илэрсэн бүртгэлийн алдаа, зөрчил, дутагдлыг ариглах, сургалтын төлбөрийн 3 буюу түүнээс дээш жилийн насжилттай төлбөрийн авлагыг барагдуулах ажил зохион байгуулж ажиллах, авлага барагдуулж ажилласан тухай тайланг ШУТИС-ийн захирлын зөвлөлийн хуралд 2023 оны 1 дүгээр улиралд багтаан тайлагнахыг захиргааны холбогдох нэгжийн дарга, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал (Н.Чулуунбанди), ахлах нягтлан бодогчийн үүрэг гүйцэтгэгч (К.Батцэцэг) нарт үүрэг болгов. 

2. “Хүнсний үйлдвэрлэлийн машин, тоног төхөөрөмж" мэргэжлийн нэрийг "Хүнс үйлдвэрлэлийн мехатроник инженер" болгож өөрчлөх тухай саналыг дэмжиж, хөтөлбөрийн төлөвлөгөөг боловсруулж, холбогдох бүрэлдэхүүн сургуулиудын хөтөлбөрийн дэд хороо, Хөтөлбөрийн ерөнхий хорооны хурлаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж тогтов. 

3. Бүрэлдэхүүн сургуулийн салбар, тэнхимийн эрхлэгчийн туслахын албан тушаал, орон тоог хасах саналыг дэмжиж, орон тоо хасахтай холбоотой ажилтнуудад Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацаанд мэдэгдэл өгөх ажлыг Захиргаа, хүний нөөцийн газрын дарга (Ж.Арслан)-д хариуцуулахаар тогтов. 

Хурал 1755 цагт өндөрлөв. 

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР