ШУТИС-ийн захирлын зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хурлын тэмдэглэлээс

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН

ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС  

 

2022 оны 11 дүгээр сарын 01                 № 24                                     Улаанбаатар хот 

 

Захирлын зөвлөлийн хурал 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот танхимд 1403 цагт эхлэв. Хурлыг захирлын үүрэг гүйцэтгэгч Т.Намнан удирдав. 

Хуралд: Сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Гэрэлт-Од, Эрдэм шинжилгээ, инновацийн газрын дарга Т.Энхцацрал, Хөрөнгө оруулалт, хангамжийн газрын дарга Г.Жавхлан, Хөгжлийн хөтөлбөр, төлөвлөлтийн газрын дарга Д.Бямбасүрэн, Барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Геологи, уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболот, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар (онлайн), Механик, тээврийн сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Хашбат, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн сургалт, чанарын албаны дарга Н.Эрдэнэхүү, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн сургалт, чанарын албаны дарга П.Булга, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал В.Өлзийбаяр, Эрчим хүчний сургуулийн захирал Б.Бат-Эрдэнэ, Нээлттэй боловсролын төвийн захирал Д.Ганбат, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн Ш.Өнөболд нар хуралд оролцов. 

Хуралд суугаагүй: Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Ж.Арслан, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди нар томилолттой, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг өвчтэй. 

Хэлэлцсэн асуудал:

1. 2021/2022 оны хичээлийн жилийн төгсөлт, 2022/2023 оны хичээлийн жилийн элсэлтийн тайлан, цаашдын зорилт 

     Сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Гэрэлт-Од

     Сургалтын хөтөлбөрийн бүртгэлийн албаны дарга Д.Батдорж 

2. ШУТИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн сургалтын үйл ажиллагааг зохицуулах журамд өөрчлөлт оруулах тухай

     Сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Гэрэлт-Од

     ШУТИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн захирал Д.Нямсүрэн 

3. ШУТИС-ийн 2022 оны төсвийг тодотгох тухай 

Хөгжлийн хөтөлбөр, төлөвлөлтийн газрын дарга Д.Бямбасүрэн 

Бусад асуудал,

 

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. 2022/2023 оны өвлийн элсэлтийг хэрхэн зохион байгуулах талаар тодорхой санал боловсруулан 2022 оны 11 дүгэр сард багтаан танилцуулахыг Сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга (Д.Гэрэлт-Од), Сургалтын хөтөлбөрийн бүртгэлийн албаны дарга (Д.Батдорж) нарт үүрэг болгов.

2. ШУТИС-ийн элсэлттэй холбоотой бүхий л асуудлыг судалж, анализ дүгнэлт хийж, нэгтгэн боловсруулж захирлын зөвлөлийн хурлаар 2023 оны 01 дүгээр сард хэлэлцүүлэхийг Сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга (Д.Гэрэлт-Од), Сургалтын хөтөлбөрийн бүртгэлийн албаны дарга (Д.Батдорж) нарт үүрэг болгов.

3. ШУТИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн үйл ажиллагааг зохицуулах журмын төслийг зарчмын хувьд дэмжиж, зохих засвар өөрчлөлт, найруулга хийн, батлуулж мөрдөх нь зүйтэй хэмээн үзэж, Сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга (Д.Гэрэлт-Од), ШУТИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн захирал (Д.Нямсүрэн) нарт чиглэл өгөв.

4. ШУТИС-ийн 2022 оны төсвийг тодотгох саналыг дэмжиж, зохих өөрчлөлт оруулж, бүрэлдэхүүн сургууль, нэгжийн саналыг дахин нягталж, нэгтгэн, захирлын зөвлөлийн дараагийн хурлаар хэлэлцүүлэхийг Хөгжлийн хөтөлбөр, төлөвлөлтийн газрын дарга (Д.Бямбасүрэн), Хөрөнгө оруулалт, хангамжийн газрын дарга (Г.Жавхлан) нарт чиглэл болгов.

Хурал 1750 цагт өндөрлөв.  

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР