ШУТИС-ийн захирлын зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хурлын тэмдэглэлээс

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН

ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС 

 

2022 оны 10 дугаар сарын 18                    № 22                                     Улаанбаатар хот 

 

Захирлын зөвлөлийн хурал 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот танхимд 1403 цагт эхлэв. Хурлыг захирлын үүрэг гүйцэтгэгч Т.Намнан удирдав. 

Хуралд: Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Ж.Арслан, Сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Гэрэлт-Од, Эрдэм шинжилгээ, инновацийн газрын дарга Т.Энхцацрал, Хөрөнгө оруулалт, хангамжийн газрын дарга Г.Жавхлан, Барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Геологи, уул уурхайн сургуулийн сургалт, чанарын албаны дарга Батдэмбэрэл, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар (онлайн), Механик, тээврийн сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Хашбат, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн сургалт, чанарын албаны дарга П.Булга, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал В.Өлзийбаяр, Эрчим хүчний сургуулийн захирал Б.Бат-Эрдэнэ, Нээлттэй боловсролын төвийн захирал Д.Ганбат, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа нар хуралд оролцов. 

Хуралд суугаагүй: Хөгжлийн хөтөлбөр, төлөвлөлтийн газрын дарга Д.Бямбасүрэн чөлөөтэй, Геологи, уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболот, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг нар томилолттой, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн Ш.Өнөболд хичээлтэй.  

Хэлэлцсэн асуудал:

1. ШУТИС-ийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн үйл ажиллагааны журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай  

Эрдэм шинжилгээ, инновацийн газрын дарга Т.Энхцацрал 

2. Маркетинг, олон нийттэй харилцах чиглэлээр гүйцэтгэсэн ажлын тайлан

          Маркетинг, олон нийттэй харилцах албаны дарга Х.Отгон-Эрдэнэ 

Бусад асуудал,

 

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. ШУТИС-ийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн үйл ажиллагааны журмын төсөлд зарим зүйлийг нэмж тусгах, заалтуудыг зөв оновчтой найруулах, зохих засвар өөрчлөлт оруулан баталж, мөрдөх нь зүйтэй хэмээн тогтов. 

2. Маркетинг, олон нийттэй харилцах чиглэлд хийсэн ажлын тайланг боломжийн түвшинд хийгдсэн гэж дүгнэж, захирлын зөвлөлийн гишүүдийн хэлсэн саналуудыг ажил үүрэгтэй тусгаж ажиллахыг зөвлөмж болгов. 

3. Захирлын зөвлөлийн ээлжит бус хурлыг 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Механик, тээврийн сургуулийн Эрдмийн зөвлөлийн өрөөнд хуралдахаар тогтов.

 

Хурал 1715 цагт өндөрлөв.

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР