ШУТИС-ийн захирлын зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хурлын тэмдэглэлээс

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН

ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС  

 

2022 оны 10 дугаар сарын 14                 № 21                                     Улаанбаатар хот 

 

Захирлын зөвлөлийн хурал 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот танхимд 1003 цагт эхэлж, 1310 цагт өндөрлөв. Хурлыг захирлын үүрэг гүйцэтгэгч Т.Намнан удирдав. 

Хуралд: Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Ж.Арслан, Сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Гэрэлт-Од, Эрдэм шинжилгээ, инновацийн газрын дарга Т.Энхцацрал, Хөгжлийн хөтөлбөр, төлөвлөлтийн газрын дарга Д.Бямбасүрэн, Барилга, архитектурын сургуулийн сургалт, чанарын албаны дарга М.Сугар, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, сургалт, чанарын албаны дарга Д.Ганбаатар, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Геологи, уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболот, Механик, тээврийн сургуулийн сургалт, чанарын албаны М.Дэлгэрнасан, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн сургалт, чанарын албаны дарга П.Булга, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал В.Өлзийбаяр, Эрчим хүчний сургуулийн захирал Б.Бат-Эрдэнэ, Нээлттэй боловсролын төвийн захирал Д.Ганбат, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн Ш.Өнөболд нар хуралд оролцов. 

Хуралд суугаагүй: Хөрөнгө оруулалт, хангамжийн газрын дарга Г.Жавхлан (гадуур ажилтай), Барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар (эрдэм шинжилгээний хуралтай), Механик, тээврийн сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Хашбат, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг нар. 

Хэлэлцсэн асуудал:

1. Олон улсын магадлан итгэмжлэл ACBSP-д оролцсон багш нарын кредитийн урамшууллын асуудлыг шийдвэрлэх

Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн ухааны сургуулийн захирал А.Энхбат 

2. Мэдээлэл, холбооны технологийн сургуульд судалгааны профессорын баг байгуулах тухай

Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди 

3. ШУТИС-ийн 2021-2022 оны хичээлийн жилийн үйл ажиллагааны статистик үзүүлэлтүүд

Хөгжлийн хөтөлбөр, төлөвлөлтийн газрын дарга Д.Бямбасүрэн 

Бусад асуудал,

 

ШИЙДВЭРЛЭСЭН нь: 

1. Олон улсын магадлан итгэмжлэл ACBSP-д оролцсон Бизнес удирдлага, хүмүүнлэгийг сургуулийн нэр бүхий багш нарт олгох 10 кредитийн ажлын хөлсийг холбогдох бичиг баримтыг үндэслэн хууль эрх зүйд нийцүүлж, төсвийн хүрээнд олгох эрхийг Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал (А.Энхбат)-д олгохоор тогтов. 

2. Боловсролын магадлан итгэмжлүүлэх ажлыг зохицуулах журмын төсөл боловсруулж, захирлын зөвлөлийн хурлаар энэ онд багтааж хэлэлцүүлэх чиглэл өгч, Хөгжлийн хөтөлбөр, төлөвлөлтийн газрын дарга (Д.Бямбасүрэн), Сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга (Д.Гэрэлт-Од) нарт хариуцуулахаар тогтов. 

3. БНСУ-ын КОЙКА-гаас хэрэгжүүлж буй “Мэдээлэл, холбооны сургуулийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хэрэгжүүлэх явцад судалгааны баг туршилтын журмаар байгуулах саналыг дэмжиж, санал дэвшүүлж буй судалгааны багийн нэрийн давхцалыг арилгаж, оновчтой болгож танилцуулахыг Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал (Н.Чулуунбанди)-д үүрэг болгов. 

4. Эрчим хүчний сургуулийн нярав Лхамаагийн Ганболдын эмчилгээний зардалд зориулж Хамтын гэрээнд заасны дагуу Эрчим хүчний сургуулиас 2,000,000 (хоёр сая) төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлэхээр тогтов.

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР