ШУТИС-ийн захирлын зөвлөлийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн хурлын тэмдэглэлээс

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН

ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС 

 

 

2022 оны 09 дүгээр сарын 27                  № 20                                      Улаанбаатар хот 

 

Захирлын зөвлөлийн хурал 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот танхимд 1403 цагт эхэлж, 1630 цагт өндөрлөв. Хурлыг захирлын үүрэг гүйцэтгэгч Т.Намнан удирдав. 

Хуралд: Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Ж.Арслан, Сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Гэрэлт-Од, Эрдэм шинжилгээ, инновацийн газрын дарга Т.Энхцацрал, Хөрөнгө оруулалт, хангамжийн газрын дарга Г.Жавхлан, Хөгжлийн хөтөлбөр төлөвлөлтийн газрын дарга Д.Бямбасүрэн, Барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Бизнесийн ахисан түвшний сургуулийн сургалт, чанарын албаны дарга М.Банзрагч, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Геологи, уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболот, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар (онлайн), Механик, тээврийн сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Хашбат, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал В.Өлзийбаяр, Эрчим хүчний сургуулийн сургалт, чанарын албаны дарга Ч.Улам-Оргил, Нээлттэй боловсролын төвийн захирал Д.Ганбат, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа нар хуралд оролцов. 

Хуралд суугаагүй: Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин Эрчим хүчний сургуулийн захирал Б.Бат-Эрдэнэ, Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү, ШУТИС-ийн Оюутны холбооны дэд тэргүүн Ш.Өнөболд нар. 

Хэлэлцсэн асуудал:

1. Монгол дахь хот байгуулалтын дээд боловсролын чадавхыг бэхжүүлэх БНСУ-ын Сөүлийн үндэсний их сургууль болон ШУТИС-Барилга, архитектурын сургуулийн хамтарсан хөтөлбөр боловсруулах “S-Quad Project” төсөл

          Барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа 

2. Хүнсний үйлдвэрлэлийн технологи мэргэжлийг олон улсад магадлуулах тухай

Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг,

Сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Гэрэлт-Од 

3. ШУТИС-д "Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III" хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө батлуулах тухай

Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар 

Бусад асуудал,

 

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. Хот төлөвлөлтийн инженерчлэлийн салбар байгуулах саналыг үндэслэл тооцоог дахин нарийвчлах зохих өөрчлөлт хийж, ажил хэргийн шугамаар холбогдох албан тушаалтнуудад танилцуулж, ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн тогтов.  

2. Хүнс үйлдвэрлэлийн технологи хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхийг дэмжиж, холбогдох зардлыг Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн 2023 оны төсөвт тусгах, бусад төсөл, хөтөлбөрөөс санхүүжилт бүрдүүлж ажиллахыг Хөгжлийн хөтөлбөр, төлөвлөлтийн газрын дарга (Д.Бямбасүрэн), Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал (Ж.Туяацэцэг) нарт үүрэг болгов. 

3. ШУТИС-д “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөлд зохих өөрчлөлт, найруулга хийж батлуулахыг Захиргаа, хүний нөөцийн газрын дарга (Ж.Арслан), Гадаад хэлний сургуулийн захирал (Ц.Энхбаатар) нарт даалгав.

4. Байр ашиглалтын нэгдсэн албаны слесарь Цэрэндоржийн Батхишигийн эмчилгээний зардалд зориулж Хамтын гэрээнд заасны дагуу захиргаанаас 2,000,000 (хоёр сая) төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлэхээр тогтов.

 

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР