ШУТИС-ийн багш, ажилчдын дундах спортын 7 төрөлт тэмцээний “MUST CUP 2022” хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний удирдамж

1.Тэмцээний зорилго:

Дэлхийн улс орнуудад цар хүрээгээрээ тэргүүлэгч энэхүү спортын төрлийг ШУТИС-ийн багш нарын дунд зохион байгуулж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хөл бөмбөгийн спортоор хичээллэх, бүрэлдэхүүн сургуулийн багш нарын хамт олонч, нөхөрсөг уур амьсгал бүрдүүлэх, харилцаа холбоог бий болгоход оршино.

2. Тэмцээний хугацаа:

- 2022 оны 10-р сарын 08-09-ны хооронд “MUST CUP 2022” хөл бөмбөгийн тэмцээн “Дэрэн клуб”-ийн талбайд 09.00 - 20.00 цагийн хооронд болно.

-Тоглолтын системийг ОУХБХ-ны дүрмийн дагуу МХБХ-ны шүүгчид шүүн явуулна

-Тэмцээнд багууд үндсэн багш, ажилчдаас бүрдсэн 14-н тоглогч 1 дасгалжуулагчтай  нийт 15 тамирчид байна.

Жич: Талбай дээр 8-н тоглогч нэг хаалгач нийт 9-н тоглогч байх бөгөөд нөөц  5-н тоглогчоор сэлгээ хийж болно.  

3.Техникийн зөвлөгөөн:

Техникийн зөвлөгөөн 2022 оны  09-р сарын 28-ны 1500 цагаас эрдмийн зөвлөлийн өрөөнд болох тул  ирэхдээ багийн дасгалжуулагч, ахлагч нар багийнхаа баталгаажуулсан мэдүүлгийг авч ирнэ.

Мэдүүлэг хийх загвар

Овог нэр

Албан тушаал

Биеийн өндөр

Хувийн дугаар

Үүрэг


4.Шагнал, урамшуулал:

Тэмцээнд амжилттай оролцож тэргүүн байр эзэлсэн баг тамирчдыг шилжин явах цом, алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнах бөгөөд шилдэг хаалгач, шилдэг хамгаалагч, мэргэн бууч шалгаруулж  тус бүр цом,өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулна.

Жич: Тэмцээнд оролцож байгаа баг тамирчид ижил өнгийн, хувийн дугаартай өмсгөл өмсөх ба шорт, гидр, шток заавал хэрэглэнэ.

Ерөнхий шүүгч: М.Амаржаргал, холбоо барих утас:99097322