“Цахим гарын үсгийн тухай” хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор иргэн бүрд тоон гарын үсэг олгох үйл ажиллагааг төрөөс зохион байгуулж байгаа билээ.
ШУТИС-ийн нийт багш, ажилтан, ажилчид, оюутнуудад тоон гарын үсэг олгох ажлыг 2022.09.12-ноос 16-ны ажлын өдрүүдэд 11.00-оос 17.00 хүртэл цагуудад хичээлийн 2-р байрны 1 дүгээр давхарт, Сургалтын Хөтөлбөрийн Бүртгэлийн Албаны 2-18 тоот өрөөнд үргэлжлүүлэн зохион байгуулах боллоо.
Тоон гарын үсгийг иргэний үнэмлэхийн санах ойд суулгадаг тул иргэний үнэмлэхээ авчрах шаардлагатай болно.
Мөн энэ үеэр иргэний үнэмлэхийн (шинээр авах, хугацаа сунгах, хаясан гээсэн) захиалгыг багш, ажилтан, ажилчид, оюутнуудаас авна.
Тусдаа хичээлийн байртай (БУХС, БАТС, МХТС, МехТС зэрэг) бүрэлдэхүүн сургуулиудад дараа долоо хоногоос ажиллах болно.
ШУТИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газар
УБЕГ-ын Чингэлтэй дүүрэг Улсын бүртгэлийн хэлтэс
2022.09.12



Академик англи хэлний сургалт, зөвлөх үйлчилгээ
ЕДИНЫЙ ЭКЗАМЕН ПО РУССКОМУ ЯЗЫКУ ДЛЯ МАГИСТРАНТОВ МГУНТ
ШУТИС-ийн “Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл”-д өгүүлэл хүлээн авна
Энэтхэг-Монголын соёлын өдөрлөгийн хүрээнд тоглолт зохион байгуулагдана
Газрын тосны салбарын мэргэшсэн, зөвлөх инженерийн зэрэг сунгах, олгох сургалтад урьж байна
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв