(Niigata University Special Online Program for Japanese Language Learners Fall)
Япон улсын Нийгатагийн их сургуулийн Япон хэлний онлайн хөтөлбөрт үнэ төлбөргүй (ном сурах бичиг, тээврийн зардлыг суралцагч хариуцах бөгөөд эдгээр үнэ хараахан тодорхой болоогүй байна) хамрагдахыг хүссэн оюутнууд 2022 оны 08 дугаар сарын 01 (Даваа гариг)-ны өдрийн дотор 1. дүнгийн хуулбар 2. сургуулийн тодорхойлолт 3. Япон хэлний түвшингийн гэрчилгээг англи хэлээр bolortuya@must.edu.mn хаягаар ирүүлнэ үү. Мэйлийн subject хэсэгт Niigata University Special Online Program гэж бичээд өөрийн нэр, утсыг бичнэ үү. Манай албанаас оюутнуудын бүрдүүлсэн материалтай танилцаж Нийгата их сургууль руу бичиг явуулсны дараа оюутнууд онлайнаар мэдээллээ бөглөх тул шууд бөглөсөн материалыг Нийгата их сургууль хүлээж авах боломжгүйг анхаарна уу.
Энд дарж хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.
Япон хэлний анхан шатны мэдлэгтэй байх шаардлагатай.
Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба
11-329081
“Татварын ач тус” сэдэвт шилдэг reel, видео контент шалгаруулах тэмцээн зарлагдлаа
Ой модны сургалт, судалгааны хүрээлэн Нээлттэй ажлын байр
ЯПОН УЛСАД ЗУНЫ СЕМИНАРТ СУРАЛЦАХЫГ УРЬЖ БАЙНА (NIIGATA 2026)
Багшлах эрхийн сургалтын бүртгэл явагдаж байна
Барилга, архитектурын сургуулийн тэнхимийн эрхлэгчийн албан тушаалын сонгон шалгаруулалтын зар
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв