ШУТИС-ийн захирлын зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн хурлын тэмдэглэлээс

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН

ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС 

 

2022 оны 05 дугаар сарын 23                             № 12                          Улаанбаатар хот 

 

Захирлын зөвлөлийн хурал 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот танхимд 0905 цагт эхэлж, хурлыг захирлын үүрэг гүйцэтгэгч Т.Намнан удирдав. 

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Н.Ганзориг, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Д.Цолмонбаатар, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Д.Мягмарсүрэн, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Ж.Арслан, Барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Геологи, уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболот, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, Механик, тээврийн сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Хашбат, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал В.Өлзийбаяр, Эрчим хүчний сургуулийн захирал Б.Бат-Эрдэнэ, Нээлттэй боловсролын төвийн захирал Д.Ганбат, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа нар хуралд оролцов. 

Чөлөө авсан: Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, хуралд суугаагүй ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн Б.Эрдэнэбүрэн, Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү нар. 

Хэлэлцсэн асуудал:

1. 2022-2023 оны хичээлийн жилд “Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуульд мөрдөх сургалтын нэг кредитийн үнэлгээ”, “ШУТИС-Коосэн Технологийн коллежийн суралцагчдын сургалтын төлбөр”-ийг шинэчлэн тогтоох тухай

ХБТЭ дэд захирал Д.Мягмарсүрэн 

2. Өмнөговь аймагт өдөрлөг зохион байгуулахтай холбоотой бэлтгэл ажлын тухай

ХБТЭ дэд захирал Д.Мягмарсүрэн 

Бусад асуудал,

 

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. 2022-2023 оны хичээлийн жилд “Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуульд мөрдөх сургалтын нэг кредитийн үнэлгээ”, “ШУТИС-Коосэн Технологийн коллежийн суралцагчдын сургалтын төлбөр”-ийг шинэчлэн тогтоох тухай асуудлыг ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр тогтов. 

 

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР