Тэртээ 1995 оноос, эх орондоо Газрын тосны инженерүүдийг бэлтгэн гаргаж эхэлсэн тэр цагаас жил бүр уламжлал болон тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн ГАЗРЫН ТОС (OIL & GAS) сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн хурал энэ онд найман аравныг түүчээлсэн, нэмээд нэг жил буюу эх орны газрын тосны түүхэн хөгжлийн 81 жилийн ой, Газрын тосны салбарын ажиллагсадын өдөрт зориулж анхнаасаа 28 дахь удаа, гэхдээ анх удаа хөдөө орон нутагт, газрын тосны хамгийн их баталгаат нөөцтэй, нар тоссон зүүн бүс-Дорнод нутагт болов.
Уг хуралд УУХҮЯ, АМГТГ, ШУТИС, ДИС, Дорнод Хэнтий Сүхбаатар аймгуудын ЗДТГ, МГТИН-ээс мэндчилгээ ирүүлэв.
Салбарын Яам, Агентлаг, аймаг орон нутгийн төрийн захиргааны байгууллагууд, МГТИН, МУӨХ зэрэг газрын тос, өрөмдлөгийн мэргэжлийн ТББ-тай хамтран ШУТИС-ийн ГУУС-ийн Газрын тос-Өрөмдлөгийн салбар, ДИС-иас хамтран зохион байгуулсан энэхүү хуралд танхимаар-14, цахимаар-41, нийт 60 шахам илтгэл хэлэлцэж, асуулт хариулт өргөн хүрээтэй явагдав.




Хуралд хэлэлцэгдсэн илтгэлүүд нь:
1.Бүс нутгийн газрын тосны мэргэжлийн хүний нөөцийн сургалт, ажил эрхлэлтйн
2. Газрын тосны геологи-геофизик-өрөмдлөгийн
3. Газрын тосны шинж чанар-боловсруулалтын,
4. Нүүрс боловсруулалт, нүүрсний давхаргын метан хийн
5. Газрын тосны бүтээгдэхүүний оношлогоо, ашиглалт
5. Газрын тосны салбарын хууль эрх зүй, гэрээ хэлэлцээрийн зэрэг чиглэлүүдээр байв. Хурлын илтгэлүүдийн эмхэтгэлийг ШУТИС-ийн ГУУС, ГТӨС, МГТИН-ийн хамтын харъяаллын ГТССМТ-өөс эрхлэн 200ш хэвлэж тараав.
Хуралд тавигдсан илтгэлүүдээс Эдийн засаг, хөгжлийн яамны доктор Х.Эрдэнэбулган, доктор Б.Болор нарын “Газрын тосны хэлэцээрийн үед Засгийн газраас анхаарах гол асуудлууд” сэдэвт илтгэл тэргүүн байр, олон улсын “Жи Өү Эйч” ХХК-ны Зөвлөх, доктор О.Ариун-оргил, менежер Б.Ачитсан нарын “Нүүрсний давхаргын метан хийн цооногийн туршилтын ажил” (Өмнөговийн Номгон-IX талбайн жишээгээр) илтгэл дэд байр, ШУА-ын ХХТХ-ийн доктор Б.Хулан, Б.Хонгорзул, Б.Өлзий, Б.Мягмаргэрэл, Б.Ганцэцэг, М.Туяа нарын бэлтгэсэн “Монгол орны газрын тосны хими-технологийн судалгааны дүнгээс” илтгэл гутгаар байранд шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав. Мөн ДИС, ШУТИС, Дорнодын Политехник коллежоос бэлтгэсэн Газрын тосны мэргэжилтнүүдийг Зүүн бүс нутагт бэлтгэсэн замнал, өнөөгийн байдал, цаашдын төлөв хандлагын талаар бэлтгэгдсэн тэргүүн илтгэл ихээхэн сонирхолтой бөгөөд анхаарагдаж байв.
Хуралд хэлэлцэгдсэн илтгэлүүд, хэлэлцүүлгийн үр дүнд үндэслэн дараах санал зөвлөмжүүдийг гаргаж бана. Үүнд:
Хуралд оролцогчид Газрын тосны олборлолт хамгийн их хэмжээтэй бөгөөд эрчимтай явагдаж байгаа Тамсаг-21-р талбайд хээрийн уулзалт-семинар хийж, цэнхэрлэн долгиолох Буйр нуурын хөвөөнд хэлэлцүүлэг хийж, алдар Халхын гол, Хамар даваа, “Шинэ сум” тасалтэй танилцах аялал хийв.

ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа