ШУТИС-ийн Англи хэлний Академиас нийгмийн халамжийг үзүүлэх мөн оюутны зуны амралтыг үр бүтээлтэй өнгөрүүлэх зорилгоор 2022-2023 оны хичээлийн жилийн зуны улиралд “Work-Scholarship” хөтөлбөрийг зарлаж байна. Уг хөтөлбөрөөр ШУТИС-ийн оюутнуудад 15 хүртэлх кредитийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох бөгөөд оюутанд сурсан мэдлэгээ амьдрал дээр хэрэгжүүлэн ажлын дадлага, туршлагатай болж, найрсаг хамт олны дунд сурч хөгжих боломжоор хангана. “Work-Scholarship” хөтөлбөрийн хүрээнд:
Оффисын туслах ажилтан (2 оюутан)-ыг сонгон шалгаруулж авна.
Хамрах хүрээ:
ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын 1-3-р курсын оюутнууд
Хугацаа:
2022-2023 оны хичээлийн жилийн зуны улирал. Хөтөлбөрт хамрагдсан оюутан гэрээг сунган төгсөх хүртлээ ажиллах боломжтой.
Тавигдах шаардлага:
- Дүнгийн голч 3,0-с дээш байх
- Зуны амралтаараа ажиллах боломжтой байх
- Хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай
- Цагийн менежмент сайтай
- Хувийн зохион байгуулалттай
- Багаар ажиллах чадвартай
- Бүтээлч, санаачлагатай
- Өөрийгөө хөгжүүлэн тогтвортой ажиллах боломжтой.
Сонгон шалгаруулалт:
Шаардлагыг хангасан оюутнуудтай эргэн холбогдож ярилцлага хийнэ. Ярилцлагад тэнцсэн тохиолдолд “Work-Scholarship” хөтөлбөрийн цагийн ажилтнаар ажиллах гэрээ байгуулан ажиллана.
Анкетыг татаж авч бөглөн 2022 оны 06 сарын 03 өдрийн 18:00 цагаас өмнө english_academy@must.edu.mn хаягаар илгээнэ үү.
"Learner Centered Learning-2022" олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна
ШУТИС. МехТС-ийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд доорх ажлын байранд багш, ажилтан авна
ШУТИС-ийн Байр ашиглалтын нэгдсэн албанд жижүүр ажилд авна
ШУТИС-ийн 2021-2022 оны хичээлийн жилийн хаврын улиралд төгсөгчдийн диплом гардуулалтын хуваарь
Докторын зэрэг хамгаална
© 2005-2020 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв