ШУТИС-ийн захирлын зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн хурлын тэмдэглэлээс

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН

ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС 

 

2022 оны 03 дугаар сарын 29                             № 09                          Улаанбаатар хот 

 

Захирлын зөвлөлийн хурал 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот танхимд 1402 цагт эхэлж, 1745 цагт өндөрлөв. Хурлыг захирлын үүрэг гүйцэтгэгч Т.Намнан удирдав. 

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Н.Ганзориг, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Д.Мягмарсүрэн, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Ж.Арслан, Барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Геологи, уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболот, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар (зайнаас), Механик, тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал В.Өлзийбаяр, Эрчим хүчний сургуулийн захирал Б.Бат-Эрдэнэ, Нээлттэй боловсролын төвийн захирал Д.Ганбат, Бизнесийн ахисан түвшний сургуулийн дэд захирал М.Банзрагч, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн Б.Эрдэнэбүрэн нар хуралд оролцов. 

Чөлөө авсан: Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, хуралд суугаагүй Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү.  

Хэлэлцсэн асуудал:

1. ABU ROBOCON-2022 тэмцээний тухай

           ТДТ-ийн мэргэжилтэн Н.Бадрах 

Бусад асуудал:

  • Багшийн хөгжлийг дэмжих үйл ажиллагааны тухай

           НБТ-ийн захирал Б.Ганбат 

  • ШУТИС-ийн брэнд хөгжүүлэлт бүтээгдэхүүний танилцуулга

ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг 

  • Багш, ажилтнуудыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах тухай

ЗХНГ-ын дарга Ж.Арслан 

ЭМСТ-ийн захирал Ц.Ононтуул

  • ШУТИС-ийн хөгжлийг дэмжигч оролцогч талуудын чуулга, уулзалт зохион байгуулах тухай

     ГХХАА-ны дарга Т.Ууганбаяр 

 

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. “MUST ROBOCON-2022” тэмцээн зохион байгуулах төсвийг дэмжиж, мэргэжлийн олон төрлийн уралдаан, тэмцээний бэлтгэл сургуулилалт хийх, зохион байгуулахад ашиглах боломжтой байр барих газрыг тогтох, тооцоо, судалгаа хийж танилцуулахыг Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал, холбогдох бүрэлдэхүүн сургууль, нэгжийн захирал, дарга нарт үүрэг болгов. 

2. Багшийн хөгжлийн төвийн асуудлаар асуудал боловсруулан, захирлын зөвлөлийн хурлаар 2022 оны 5 дугаар сард хэлэлцүүлэхийг Нээлттэй боловсролын төвийн захирал (Д.Ганбат)-д үүрэг болгов. 

3. Бүрэлдэхүүн болон харьяа сургуулийн багшийн хөгжлийн багуудыг шинэчлэн байгуулж, багшийн хөгжлийн багийн ахлагчид 100,000 (нэг зуун мянга) хүртэл, гишүүдэд 70,000 (далан мянга) хүртэл төгрөгийн мөнгөн урамшууллыг ажлын үр дүнгээс хамааруулан сар бүр олгож байхаар тогтов.

 

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР