ШУТИС-ИЙН 2021-2022 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН
ДОКТОРАНТУРТ ЭЛСЭГЧДИЙН АНХААРАЛД
2021-08-18
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн докторантурт элсэх хүсэлтэй иргэдийг 2021 оны 8 сарын 24-ний өдрөөс 9 сарын 15-ны өдрүүдэд цахимаар бүртгэнэ.
ХОЛБООС: https: /www.must.edu.mn/mn/
Бүртгүүлэхдээ элсэлтийн систем дэх анкетыг бөглөж, дараах бичиг баримтыг цахим хэлбэрээр хавсаргана. Үүнд:
Докторантурт шинээр элсэгчдээс суралцах чиглэлийн дагуу мэргэжлийн ярилцлага болон гадаад хэлний мэдлэгээр шалгалт авна. Шалгалт авах өдөр, цаг болон шалгалттай холбоотой мэдээллийг бүртгэлийн хугацаанд https: /www.must.edu.mn/mn/ цахим хуудсанд байршуулна.
Бүртгүүлэгчийн мэргэжлийн ярилцлагыг бүрэлдэхүүн сургуулийн хөтөлбөр хариуцсан салбар, тэнхим зохион байгуулах бөгөөд мэргэжлийн ярилцлаганд орохдоо судалгааны ажлын агуулга, чиглэл, зорилгын талаар 5-аас доошгүй хуудсанд багтаан монгол хэл дээр эссе бичсэн байна.
Докторантурт элсэх хүсэлтэй гадаадын иргэд бүртгүүлэхдээ бүртгэлийн хуудас руу нэвтэрч, цахимаар бүртгүүлэх боломжтой. Монгол хэлний курс төгссөн батламж, гэрчилгээ зайлшгүй шаардана.
Докторантурт суралцах хөтөлбөрийн нэрсийн жагсаалтыг эндээс үзнэ үү. (татаж авах)
СУРГАЛТЫН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026
Их сургуулийн ирээдүй: Дижитал орчин ба бүтээмжийн шинэ соёл
ШУТИС-ийн ШУТТөв Номын Сангийн сүлжээний засвар, шинэчлэлийн ажил
ШУТИС-ийн 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улирлын “Эрдмийн баяр” төгсөлтийн ёслолын ажиллагааны удирдамж
Инновацын эзэд 2026 бүртгэл эхэллээ
© 2005-2025 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв