2021-2022 оны хичээлийн жилд ШУТИС-ийн бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэх элсэлтийн бүртгэл 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр эхэллээ.
Элсэлтийн бүртгэл 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл цахимаар www.elselt.edu.mn вэб хуудсаар дамжин явагдана.
Элсэхийг хүсэгч нь элсэлтийн вэб хуудсанд нэвтрэхдээ Боловсролын үнэлгээний төвийн (БҮТ) системд бүртгүүлсэн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан нэвтэрч, мэдээлийг үнэн зөв оруулан, бүртгэлийн хураамжийг цахимаар төлж бүртгэлийг баталгаажуулна.
Аймаг, орон нутгаас суралцагчийг элсүүлэх мэргэжил сонголт дээр зөвхөн уг аймагт оршин суугаа иргэд, Улаанбаатар хотоос элсүүлэх мэргэжил сонголт дээр зөвхөн Улаанбаатар хотод Ерөнхий боловсролын дунд сургууль төгссөн буюу байнга оршин суугч иргэд цахимаар бүртгүүлэх эрхтэй.
Дэлгэрэнгүй мэдээлэл, элсэлтийн журамтай танилцах хаяг: www.elselt.edu.mn
Элсэлтийн комисс

"Эрдмийн чуулган-2026" магистр, доктор оюутны эрдэм шинжилгээ, инновацын хурлын удирдамж
Цахилгаан техникийн үндэс улсын нээлттэй олимпиад
“ГЕОДЕЗИ” улсын олимпиад 2026.04.25-ны өдөр ШУТИС-ийн гадна талбайд болох тул тухайн өдөр автомашин нэвтрүүлэхгүй болохыг мэдэгдье
“Бие биенээ сонсъё” арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдах “Захиргааны нэгжийн удирдлага-Оролцогч талууд” нээлттэй уулзалтын цагийн хуваарь
Дэлхийн номын өдөр 2026
© 2005-2025 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв