"IABMAS 2022" нь гүүрийн засвар, аюулгүй байдал, менежментийн чиглэлээрх 11 дэх удаагийн олон улсын хурал

"IABMAS 2022" нь гүүрийн засвар, аюулгүй байдал, менежментийн чиглэлээрх 11 дэх удаагийн олон улсын хурал 2022 оны 7-р сарын 11-ээс 15-ны өдрүүдэд Испани улсын Барселона хотод зохион байгуулагдах гэж байна. IABMAS нь гүүрийн засвар, шинэчлэл, гүүрийн менежмент, гүүрийн ашиглалт ба ирээдүйн хөрөнгө оруулалт, гүүрийн бат бэх, аюулгүй байдал, эрсдэлийн үнэлгээтэй холбоотой асуудлуудыг хэлэлцдэг дэлхийн 40 гаруй улс орны эрдэмтэд, судлаачид, инженерүүд гүүрийн инженерчлэлийн чиглэлээрх судалгааны ажил, шинэ дэвшилтэт технологи, ололт амжилт, мэдлэг, практик туршлагаа солилцдог олон улсын дээд түвшний форум юм. Энэхүү 2022 оны хуралд Монгол улсыг төлөөлөн ШУТИС-ийн Барилга, Архитектурын Сургуулийн профессор, багш нар тусгай мини симпозиум бие даан зохион байгуулан ажиллах гэж байгаа нь энэ чиглэлээр зохион байгуулж буй анхны томоохон үйл ажиллагаа юм. Мини симпозиумыг “Strengthening existing bridges” буюу “Ашиглагдаж буй гүүрүүдийн хүчитгэл” сэдвийн хүрээнд зохион байгуулна. Иймд эрдэмтэн судлаач, инженерүүд, салбарын мэргэжилтэн та бүхнийг энэхүү хуралд оролцохыг урьж байна. IABMAS 2022 олон улсын хуралтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг доорх веб хуудаснаас авна уу. https://congress.cimne.com/iabmas2022/frontal/dates.asp Дотоодын зохион байгуулагч: ШУТИС-Барилга Архитектурын Сургууль Харилцах Имейл хаяг: Iabmas2022.mongolia@gmail.com Өгүүллийн хураангуй бичих формат, заавар татан авах линк: https://congress.cimne.com/iabmas2022/frontal/Abstract.asp