ШУТИС-ИЙН ОЮУТНУУДАД ЗОРИУЛСАН ГАР УТАСНЫ “MUST STUDENT” АППЛИКЭЙШНИЙ ТУРШИЛТЫН ХУВИЛБАР БЭЛЭН БОЛЛОО.

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах  зорилготой хөл хорионы улмаас оюутан залуус цахимаар хичээллэж байгаа энэ үед боловсролын хэрэгцээг орон зай, цаг хугацаанаас төдийлөн шалтгаалахгүйгээр уян хатан, олон хувилбартай, нээлттэй, хүртээмжтэй, чанартай, үр ашигтайгаар хангах зорилго тавин ажиллаж “Асуудлыг бүтээлчээр шийдье” уриатайгаар ШУТИС-ийн оюутан залуусдаа зориулан “MUST STUDENT” аппликэйшний туршилтын хувилбарыг танилцуулж байна.

   “MUST STUDENT” аппликэйшн нь ШУТИС-ийн оюутны вэб болон цахим сургалтын зарим модулиудыг оруулсан гар утсанд зориулсан туршилтын мини хувилбар бөгөөд анх удаа хэрэглээнд орж байна.  “MUST STUDENT” аппликэйшнтэй холбоотой санал хүсэлтээ batjargal@must.edu.mn, minda@must.edu.mn хаягаар ирүүлж болно.

“MUST STUDENT APPLICATION”-ээ:

Play Store болон App Store-оос MUST STUDENT гэж хайж татаж болно.

Мөн дараах линкээр татах боломжтой.

Play store: https://play.google.com/store/apps/details?id=com.must_student_app2

App store: https://apps.apple.com/us/app/must-student/id1538718995

 

Мэдээллийн технологийн төв

Маркетинг, олон нийттэй харилцах алба