ЦАХИМ СУРГАЛТДАА ИДЭВХТЭЙ ХАМРАГДАЦГААЯ.

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах  зорилготой хөл хорионы улмаас оюутан залуус цахимаар хичээллэж байна. Энэ хүндрэлтэй үеийг даван туулах, оюутнуудад тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэх зорилгоор их сургууль болон үүрэн холбооны “ЮНИТЕЛ ГРУПП”, “МОБИКОМ КОРПОРАЦИ”-ийн хамтын ажиллагааны хүрээнд “Юнителийн дугаартай “ШУТИС-ийн залуус”, “UNIVERSITY” багцуудыг гаргасан юм.

Оюутан Та эдгээр багцуудыг ашиглан ШУТИС-ийн дараах хаягруу хэрэглээний болон хурдны хязгааргүйгээр хандалт хийх боломжтой болсоныг анхаарна уу.

https://www.must.edu.mn/ , https://student.must.edu.mn/ , https://professor.must.edu.mn/ , htts://lms.must.edu.mn/ , http://elearn.sict.edu.mn/login/index.php ,  http://www.testcenter.edu.mn/ 

Юнителийн дугаартай “ШУТИС-ийн залуус” багц: ШУТИС-ийн юнителийн дугаартай дараа төлбөрт залуус их сургуулийнхаа цахим сайтууд руу хандахад дата унахгүй бөгөөд урьдчилсан төлбөрт бол дата багцаа 1000 төгрөгөөр худалдан авах юм байна. Мөн зөвхөн ШУТИС-ийн залуус Юнителийн хосолсон төлбөрт хэрэглэгч болоод жилийн турш 60GB дата, сүлжээндээ хязгааргүй ярих эрхтэй болох боломжтой юм.

Та тохирох багцаа доорх зааврын дагуу 1 удаа идэвхжүүлнэ үү.

Үйлчилгээний төрөл

Нэмэлт эрх

Илгээх код

Тусгай дугаар

Дараа төлбөрт

EDU дата багц

EDU

1484

Hybrid үйлчилгээ

Урьдчилсан төлбөрт 5000₮ цэнэглэлт

10 хоногийн хүчинтэй EDU дата багц

EDU

1414

Урьдчилсан төлбөрт 10000₮ цэнэглэлт

30 хоногийн хүчинтэй EDU дата багц

 

“University” багц:  30 хоногийн 1000 төгрөгийн үнэтэй “University” дата багцад ШУТИС-ийн Цахим сургалтын сайтуудыг хамруулсан бөгөөд оюутнууд өөрийн сургуулийн цахим сайтууд руу датагаа ашиглан хэрэглээний болон хурдны хязгааргүйгээр хандаж, цахим хичээлээ хийх боломжтой боллоо.

Үйлчилгээг идэвхжүүлэхийг хүсвэл 592 тусгай дугаарт U гэсэн мессэжийг илгээнэ.