Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилготой хөл хорионы улмаас оюутан залуус цахимаар хичээллэж байна. Энэ хүндрэлтэй үеийг даван туулах, оюутнуудад тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэх зорилгоор их сургууль болон үүрэн холбооны “ЮНИТЕЛ ГРУПП”, “МОБИКОМ КОРПОРАЦИ”-ийн хамтын ажиллагааны хүрээнд “Юнителийн дугаартай “ШУТИС-ийн залуус”, “UNIVERSITY” багцуудыг гаргасан юм.
Оюутан Та эдгээр багцуудыг ашиглан ШУТИС-ийн дараах хаягруу хэрэглээний болон хурдны хязгааргүйгээр хандалт хийх боломжтой болсоныг анхаарна уу.
https://www.must.edu.mn/ , https://student.must.edu.mn/ , https://professor.must.edu.mn/ , htts://lms.must.edu.mn/ , http://elearn.sict.edu.mn/login/index.php , http://www.testcenter.edu.mn/

Юнителийн дугаартай “ШУТИС-ийн залуус” багц: ШУТИС-ийн юнителийн дугаартай дараа төлбөрт залуус их сургуулийнхаа цахим сайтууд руу хандахад дата унахгүй бөгөөд урьдчилсан төлбөрт бол дата багцаа 1000 төгрөгөөр худалдан авах юм байна. Мөн зөвхөн ШУТИС-ийн залуус Юнителийн хосолсон төлбөрт хэрэглэгч болоод жилийн турш 60GB дата, сүлжээндээ хязгааргүй ярих эрхтэй болох боломжтой юм.
Та тохирох багцаа доорх зааврын дагуу 1 удаа идэвхжүүлнэ үү.
|
Үйлчилгээний төрөл |
Нэмэлт эрх |
Илгээх код |
Тусгай дугаар |
|
Дараа төлбөрт |
EDU дата багц |
EDU |
1484 |
|
Hybrid үйлчилгээ |
|||
|
Урьдчилсан төлбөрт 5000₮ цэнэглэлт |
10 хоногийн хүчинтэй EDU дата багц |
EDU |
1414 |
|
Урьдчилсан төлбөрт 10000₮ цэнэглэлт |
30 хоногийн хүчинтэй EDU дата багц |

“University” багц: 30 хоногийн 1000 төгрөгийн үнэтэй “University” дата багцад ШУТИС-ийн Цахим сургалтын сайтуудыг хамруулсан бөгөөд оюутнууд өөрийн сургуулийн цахим сайтууд руу датагаа ашиглан хэрэглээний болон хурдны хязгааргүйгээр хандаж, цахим хичээлээ хийх боломжтой боллоо.
Үйлчилгээг идэвхжүүлэхийг хүсвэл 592 тусгай дугаарт U гэсэн мессэжийг илгээнэ.
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026
Их сургуулийн ирээдүй: Дижитал орчин ба бүтээмжийн шинэ соёл
ШУТИС-ийн ШУТТөв Номын Сангийн сүлжээний засвар, шинэчлэлийн ажил
ШУТИС-ийн 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улирлын “Эрдмийн баяр” төгсөлтийн ёслолын ажиллагааны удирдамж
Инновацын эзэд 2026 бүртгэл эхэллээ