
"Инженер, технологийн дээд боловсрол" төслийн хүрээнд “Таны амжилт шийдвэр гаргахаас эхэлнэ” уриа дор "1000 ИНЖЕНЕР-АЖЛЫН БАЙР 2020" ӨДӨРЛӨГ-ийг 2 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Тус өдөрлөг нь төгсөгчдийг ажлын байранд зуучлах, сурч, эзэмшсэн мэргэжил, мэдлэг, ур чадвараа Монгол Улсынхаа хөгжил дэвшилд зориулах, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах боломж, бололцоог нээж өгөх зорилготой.
Энэ удаагийн өдөрлөгт барилга, инженер, мэдээллийн технологи, дэд бүтэц, архитектур, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголын томоохон аж ахуйн нэгж байгууллагууд /20 гаруй/ оролцож төслийн төгсөгчид болон ШУТИС-д суралцаж буй оюутнуудтай ажлын ярилцлага хийж, цаашид хамтран ажиллах юм байна.
"1000 ИНЖЕНЕР-АЖЛЫН БАЙР 2020" өдөрлөг 10 дугаар сарын 30-ны өдрийн 10:00-16:00 цагт Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 8 дугаар байрны 12 давхарт зохион байгуулах болно.
ШУТИС-ийн төгсөх курсийн оюутнуудыг тус арга хэмжээнд оролцохыг урьж байна.
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026
Их сургуулийн ирээдүй: Дижитал орчин ба бүтээмжийн шинэ соёл
ШУТИС-ийн ШУТТөв Номын Сангийн сүлжээний засвар, шинэчлэлийн ажил
ШУТИС-ийн 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улирлын “Эрдмийн баяр” төгсөлтийн ёслолын ажиллагааны удирдамж
Инновацын эзэд 2026 бүртгэл эхэллээ
© 2005-2025 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв