Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Оюутны спортын XII их наадам 2026 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 6-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Тус наадам нь оюутан залуусын бие бялдрыг хөгжүүлэх, спортын идэвх оролцоог нэмэгдүүлэх, авьяаслаг тамирчдыг тодруулж, ШУТИС-ийн шигшээ багт сонгон шалгаруулах зорилготой юм. Энэ жилийн наадам үндэсний бөх, сагсан бөмбөг, волейбол, шатар, ширээний теннис гэсэн спортын таван төрөл, мөн “Спорт–Эрүүл амьдрал” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурлын төрлөөр зохион байгуулагдана. Тэмцээнүүд ШУТИС-ийн хичээлийн II байрны спорт заал, Механик инженер, тээврийн сургуулийн спорт заал болон ШУТИС-ийн Төв номын санд болно. Наадмын хүрээнд спортын тэмцээнүүдээс гадна оюутнуудын эрүүл амьдралын хэв маяг, биеийн тамир, спортын талаарх судалгаа, шинэлэг санааг дэмжих эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахаар төлөвлөжээ. Их наадмыг ШУТИС-ийн Оюутны холбоо, Биеийн тамир, спортын тэнхим хамтран зохион байгуулж байна. Оюутан залуус та бүхнийг спортын XII их наадамд идэвхтэй оролцохыг урьж байна. Тэмцээний төрөл тус бүрийн хуваарь, оролцох нөхцөл, бүрдүүлэх материал болон эрдэм шинжилгээний хурлын дэлгэрэнгүй мэдээллийг хавсаргасан удирдамжаас үзнэ үү.
Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөрт зориулсан өдөрлөг
“ACADEMIC CONFERENCE ON MONGOLIA–INDIA SCIENTIFIC COOPERATION” хурлыг зохион байгуулах гэж байна
“Хүнсний найрлагын мэдээллийн сан, FDC Mongolia-2026” эрдэм шинжилгээний хоёрдугаар хурал болно.
ШУТИС-ИЙН ОЮУТНЫ СПОРТЫН XII ИХ НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
"Cloud Technology Workshop 2026 " – ШУТИС-ийн МХТС, БНСУ-ын КОЙКА болон Какао Энтерпрайз компаниудын хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад үүлэн технологийн экосистемийг хөгжүүлэх” төслийн хүрээнд Cloud Technology Workshop 2026 арга хэмжээ зохион байгуулагдана.
© 2005-2025 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв