"Шатах ашигт малтмалын хими, боловсруулалт ба экологийн асуудлууд" сэдэвт эрдэм шинжилгээний XIII хурал болно

ШУТИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуулийн Химийн инженерчлэлийн тэнхим, Монголын химийн нийгэмлэг, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамтай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг 13 дахь удаагийн хуралд эрдэмтэн, судлаач, мэргэжилтэн, докторант, магистрант оюутан та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.