Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн олон улсын хурал (ICASE) нь 2019 оноос эхлэн хоёр жил тутам зохион байгуулагдаж ирсэн уламжлалтай. Ээлжит ICASE 2025 олон улсын хурал нь 2025 оны 6 дугаар сарын 9–10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
Хуралд Итали, ХБНГУ, БНЧУ, ОХУ, БНХАУ, БНКУ, Япон, Монгол зэрэг найман улсын 20 гаруй их, дээд сургууль болон судалгааны байгууллагын 120 гаруй эрдэмтэн, судлаач, инженерүүд оролцож, дөрвөн салбар хуралдааны хүрээнд нийт 105 аман болон ханын илтгэлийг хэлэлцүүлэв.
Хурлын зорилго нь математик, хими, физик, инженерчлэлийн шинжлэх ухааны чиглэлээр ажиллаж буй судлаач, эрдэмтдийн судалгааны үр дүнг олон нийтэд таниулах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, мөн зах зээлийг нээлттэй, шударга, өрсөлдөхүйц болгоход шаардлагатай мэдлэг, судалгаа, технологийн хөгжлийг дэмжихэд оршино.
Энэ удаагийн хурлын онцлох зүйл бол сонгогдсон илтгэлүүдийг Springer Nature хэвлэлийн газрын, Scopus мэдээллийн санд бүртгэлтэй хурлын эмхэтгэл болгон хэвлүүлж байгаад оршино.
Хурлыг дэмжиж бүтээлээ хэлэлцүүлсэн эрдэмтэн, судлаачид, инженерүүд болон дэмжигч байгууллага, ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, технологи хөгжүүлэлтийн албаны хамт олон, ШУТИС-ХШУС-ийн профессор, багш нар, хурал зохион байгуулах ажлын хэсгийн хамт олондоо баярлалаа.
Эрдэм, номын үйлс нь арвин их олзтой байх болтугай!
Хурлын дэлгэрэнгүй хөтөлбөртэй дараах холбоосоор танилцана уу. http://icase.mn/icase-2025.
Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн олон улсын хурал 2025 (ICASE2025)
оюутнуудын БНХАУ-ын БАРУУН ХОЙД ПОЛИТЕХНИКИЙН ИХ СУРГУУЛЬ-д шилжин суралцах шалгалт зохион байгуулагдлаа
“Инженерийн шилдэг шийдэл бүхий дипломын төсөл шалгаруулах” арга хэмжээг анх удаа зохион байгууллаа
Зэргийн бус сургалтын гэрчилгээ олголоо.
ШУТИС-ийн гурван багш төрийн дээд цол хүртлээ
© 2005-2020 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв