Оюутны үйлчилгээний алба, Оюутны холбоо, Клубийн нэгдсэн зөвлөлийн оюутнууд хамтран 2025 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр сургуулийн орчин, хаалга шат угаах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
Оюутны холбоо бүрэлдэхүүнээрээ, клубийн нэгдсэн зөвлөлөөс 24 клуб 300 гаруй оюутан 8 байранд ажиллалаа.
Оюутны холбоо болон клубүүдийн хамтарсан үйл ажиллагаа нь нэг талаас сургуулийн орчны цэвэрлэгээ, мод усалгаа, засвар үйлчилгээнд оролцох бол нөгөө талаас оюутнуудын оролцоог идэвхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.
Энэхүү үйл ажиллагаа нь оюутнуудын оролцоог идэвхжүүлж, сургуулийн орчныг цэвэр, аюулгүй орчныг бий болгох зорилготой юм. Түүнчлэн хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх, орчны эрүүл ахуйг сайжруулахад чиглэсэн цаашдын ажиллагааг үргэлжлүүлэх нь сурагчдын амьдрах орчныг илүү эерэг болгож, суралцах орчинд сэтгэл ханамжтай байдлыг нэмэгдүүлнэ.
Оюутны үйлчилгээний алба
“Ирээдүйн инженерүүд” улсын олимпиад боллоо
ШУТИС-ийн профессор, багш судлаачдын “Эрдмийн чуулган 2025“ Эрдэм шинжилгээний хурал ажилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн оюутны “ЭРДМИЙН XXIV ЧУУЛГАН”-ны шилдэг бүтээлийн уралдаан зохион байгуулагдлаа
Эко боловсролын аян 2025 “ШУТИС-ийн цэмцгэрүүд”
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, геологич Д. Тогтохын нэрэмжит “Геологийн хээрийн улсын Х олимпиад”
© 2005-2020 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв