ШУТИС-ийн зэргийн бус сургалтад суралцахыг урьж байна

Зорилго: “ШУТИС-2030” стратеги төлөвлөгөөний 4.2.1-д заасан “тасралтгүй насан туршийн   боловсролын тогтолцоог хөгжүүлэх” зорилгоор “Иргэнээр суралцагч”-ийг зэргийн бус сургалтад хамруулна.

Эрх зүйн үндэслэл: ШУТИС-ийн захирлын 2023 оны 03 сарын 31-ны өдрийн А/110 тоот тушаалаар батлагдсан “ШУТИС-ийн бакалаврын хөтөлбөрт суралцагч элсүүлэх журам”-ын 14 дэх хэсгийн заалтуудыг үндэслэл болгоно.

Сургалтад хамрагдах иргэдэд тавих шаардлага:

  1. ШУТИС болон бусад их, дээд сургуульд суралцаж байгаа оюутан, эсвэл өмнө нь аль нэг их, дээд сургуульд дипломын, бакалаврын зэрэг эзэмшсэн иргэн, эсвэл тодорхой мэргэжлийн чиглэлээр ажиллаж байгаа иргэн ШУТИС-аас санал болгож байгаа, тухайн улиралд заагдах бакалаврын түвшний мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх хичээлүүдээс өөрийн сонирхлын дагуу сонгон судална /Хавсралт 1 харах/.
  2. 2023 оны 12-р сард ЭЕШ дахин өгөхөөр бэлтгэж буй иргэн бол дараах ерөнхий эрдмийн хичээлүүдээс сонгон судлана. Үүнд:
  • Математик
  • Физик
  • Англи хэл
  • Монголын түүх
  1. “Иргэнээр суралцагч” 1 улиралд мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх хичээлүүдээс 6 хүртэл, ерөнхий эрдмийн хичээлүүдээс 12 хүртэл багц цагийн хичээл сонгон судалж болно.

Сургалтын бүртгэл, шалгаруулалт:

Иргэнээр суралцах хүсэлтэй иргэд 2023 оны 08 сарын 21-нээс 08 сарын 31-ны хооронд доор үзүүлсэн QR кодыг ашиглан цахим системээр бүртгүүлнэ.

Сургалтад хамрагдах шаардлага хангасан иргэдийг “сургалтын нэгдсэн хуанли”-ийн дагуу танхимын сургалтад хамруулна.

Сургалтын үр дүнгийн баталгаажуулалт:

  • Иргэнээр суралцагчийн сонгосон хичээлээр эзэмшсэн мэдлэг, чадварыг сургалтын дүрэм журмын дагуу үнэлж гэрчилгээ олгоно.
  • Иргэнээр суралцагч цаашид зэргийн сургалтад элссэн тохиолдолд гэрчилгээг үндэслэн судалсан хичээлүүдийг дүйцүүлэн тооцно.

Сургалтын төлбөр:

Сургалтын төлбөрийг ШУТИС-ийн бакалаврын сургалтын багц цагийн үнэлгээгээр тооцно.

https://forms.gle/uRWm3b6Mtr6ApypJ7

 

Хичээлийн код Хичээлийн нэр кредит Сургууль
ШУТИС болон бусад их, дээд сургуульд суралцаж байгаа оюутан эсвэл өмнө нь аль нэг их, дээд сургуульд дипломын, бакалаврын зэрэг эзэмшсэн иргэн, эсвэл тодорхой мэргэжлийн чиглэлээр ажиллаж байгаа иргэн
1 A.ARA208  Хот төлөвлөлт I 2 БАС
2 A.SCM312  Инженерийн газар хөдлөлийн үндэс 2 БАС
3 A.EEM211  Ногоон барилгын төлөвлөлт 3 БАС
4 A.EEM303  Бие даасан ус хангамж, ариун цэврийн байгууламж 2 БАС
5 A.EEM330  Хог хаягдал боловсруулалт 3 БАС
6 A.ESM339 Үерийн хамгаалалт ба борооны ус зайлуулах систем 3 БАС
7 H.CEМ201 Аналитик хими I 3 ХШУС
8 H.CEМ205 Органик хими  I 3 ХШУС
9 H.CEМ211 Физик хими I 3 ХШУС
10 H.CEМ301 Химийн термодинамик 3 ХШУС
11 H.CEМ307 Химийн үйлдвэрийн тоног төхөөрөмж 3 ХШУС
12 H.MTМ203 Ердийн дифференциал тэгшитгэл 3 ХШУС
13 H.MTM302 Математик статистик 3 ХШУС
14 H.PHС202 Хүрээлэн буй орчин судлал  3 ХШУС
15 H.PHС203 Физик экологи    ХШУС
16 H.PHC205 Уур амьсгалын өөрчлөлт   2 ХШУС
17 H.PHM201 Материалын физик шинж чанар 3 ХШУС
18 H.PHС201  Газар зүйн мэдээллийн систем  3 ХШУС
19 H.PHC311 Байгал орчны эрсдлийн менежмент 3 ХШУС
20 H.PHC301 Агаарын бохирдолын хяналт инженерчлэл 3 ХШУС
21 S.MTM111 Математик 1А 3 ХШУС
22 S.MTM121 Математик 1B 3 ХШУС
23 S.MTM131 Математик 1C 3 ХШУС
24 S.PHM101 Физик 1 3 ХШУС
25 S.CFM100 Програмчлалын үндэс (Си) 3 МХТС
26 F.CSM215 Хиймэл оюун ухааны үндэс 3 МХТС
27 F.CSM212 Компьютерын ухааны үндэс 3 МХТС
28 F.EEM101 Электроникийн үндэс 2 МХТС
29 F.EEM201 Тоон техникийн үндэс 3 МХТС
30 F.CNM242        2D дизайн ба анимаци 3 МХТС
31 F.CNM341 Холбооны систем 3 МХТС
32 F.CND201         Мультимедиа студийн технологи 3 МХТС
33 F.ITM202         Веб зохиомж 3 МХТС
34 S.DSM101         Өгөгдлийн аналитик 3 МХТС
35 S.CFM101 Алгоритм ба программчлал (Python) 3 МХТС
36 F.NSM230  Криптограф 3 МХТС
37 F.NSM231  Мэдээллийн аюулгүй  байдал 3 МХТС
38 F.NSB100  Unix/Linux үйлдлийн систем  3 МХТС
39 F.NSM200  Компьютерын сүлжээ 3 МХТС
40 G.DDM102 Урлагийн түүх онол 2 ҮТС
41 G.DDM103 Хар зураг 1 2 ҮТС
42 G.DDM104 Уран зураг 1 2 ҮТС
43 G.DDА202 Дизайны программууд 3 ҮТС
44 G.DDM218 Дижитал график 1 2 ҮТС
45 G.DDM209 Өнгө судлал 3 ҮТС
46 G.DDM213 Дизайны түүх 2 ҮТС
47 G.FEM201 Хүнсний инженерчлэлийн үндэс 2 ҮТС
48 G.LIM202 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй  2 ҮТС
49 G.LID210 Материал судлал 3 ҮТС
50 G.LID301 Хувцасны загвар зохион бүтээлт I 3 ҮТС
51 G.LID360 Мэргэжлийн ерөнхий дадлага I 2 ҮТС
52 G.LIA200 Үйлдвэрлэлийн машины зохион бүтээлтийн үндэс 3 ҮТС
53 G.LIB201 Медиа технологи I 3 ҮТС
54 G.LIC201 Ой, модлог судлал 3 ҮТС
55 G.LIG203 Нэхмэлийн материал судлал I 3 ҮТС
56 G.LIG205 Материалын хэмжил зүй  2 ҮТС
57 G.LIG361 Мэргэжлийн ерөнхий дадлага I 1 ҮТС
58 G.BNA201 Энзимологи 2 ҮТС
59 G.BNM201 Биохими 3 ҮТС
60 G.BNM202 Микробиологи 3 ҮТС
61 G.BNM204 Ерөнхий генетикийн үндэс  2 ҮТС
62 S.CEМ101  Харилцааны англи хэл  3 ГХС
63 S.MSM101  Монгол бичиг 1 ГХС
64   Нээлттэй боловсрол 3 НБТ
65   Дээд боловсролын удирдлага 3 НБТ
66   Механизмын дизайн 3 НБТ
ЭЕШ дахин өгөхөөр бэлтгэж буй иргэн
1 S.MTM111 Математик 1А 3 ХШУС
2 S.MHM101 Монголын түүх 3 БУХС
3 S.PHM101 Физик 1 3 ХШУС
4 S.CEM101 Харилцааны англи хэл 3 ГХС

Сургалтын бодлого, хөтөлбөрийн алба

2023.08.21