Шинжлэх ухаан технологийн их сургуулийн нэрэмжит “Ирээдүйн инженерүүд” улсын анхдугаар олимпиад зохион байгуулагдана

Алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлого, ШУТИС-ийн 2030 стратеги төлөвлөгөө зэрэг бодлогын бичиг баримтуудад үндэслэн монгол улсын инженер, техникийн салбарыг хөгжүүлэхэд гол түлхэц болох хүний нөөцийг бэлтгэн гаргадаг Шинжлэх ухаан технологийн их сургуулийн нэрэмжит “Ирээдүйн инженерүүд” улсын анхдугаар олимпиадыг зохион байгуулагдана.  Энэхүү олимпиад нь Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх    12 дугаар ангийн сурагчдаас инженерийн сэтгэлгээтэй ирээдүйд инженер болох сонирхолтой хүүхдүүдийг нээж илрүүлэх, тэдний хүсэл, сонирхолд тулгуурлан техник,  технологийн дэвшилд  суурилсан  мэдлэг  бүхий  өндөр  ур  чадвартай инженер техникийн мэргэжилтэн, боловсон хүчнийг өөрийн сургуульд  бэлтгэн гаргах, ШУТИС-ийн сургалтын хөтөлбөрүүдийг ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад сурталчлах зорилготой. Олимпиад нь хоёр үе шаттай цахимаар зохион байгуулагдах бөгөөд нэгийн даваа 05 дугаар сарын 04-нд Улаанбаатар хотын цагаар 10:00 цагт, хоёрын даваа 2023 оны 05 дугаар сарын 06-нд нэгдүгээр шатнаас шалгарсан сурагчдад тодорхой даалгавар өгөх замаар явагдана.

Бүртгэл хийх хугацаа:

Эхлэх:            04 дүгээр сарын 19

Дуусах:          05 дугаар сарын 03

Олимпиадад бүртгүүлэх линк:

https://forms.gle/2fA3oC9Fz1XegCV66

Холбоо барих утасны дугаар:           99089677, 99699693, 99748003, 99172033

Цахим хаяг:                                                Future-Engineer@must.edu.mn  

Фейсбүүк хаяг:                                          Ирээдүйн инженер