“Цахим гарын үсгийн тухай” хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор иргэн бүрд тоон гарын үсэг олгох үйл ажиллагааг төрөөс зохион байгуулж байгаа билээ.
ШУТИС-ийн нийт багш, ажилтан, оюутнуудад тоон гарын үсэг олгох ажлыг 2022 оны 09 дүгээр сарын 12-16-ны өдрүүдэд 11.00-17.00 цагийн хооронд хичээлийн 2-р байрны 1 дүгээр давхарт, Сургалтын Хөтөлбөрийн Бүртгэлийн Албаны 2-18 тоот өрөөнд үргэлжлүүлэн зохион байгуулж байна.
Тоон гарын үсгийг иргэний үнэмлэхийн санах ойд суулгадаг тул иргэний үнэмлэхээ авчрах шаардлагатай болно.
Мөн энэ үеэр иргэний үнэмлэхийн (шинээр авах, хугацаа сунгах, хаясан гээсэн) захиалгыг багш, ажилтан, оюутнуудаас авна.
Тусдаа хичээлийн байртай (БУХС, БАТС, МХТС, МехТС зэрэг) бүрэлдэхүүн сургуулиудад дараа долоо хоногоос ажиллах болно.
ШУТИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газар
УБЕГ-ын Чингэлтэй дүүрэг Улсын бүртгэлийн хэлтэс
2022.09.12
Япон улсын их, дээд сургуульд магистрын хөтөлбөрт суралцах сонирхолтой ШУТИС, Коосен сургуулиудыг үндсэн багш, ажилтан, судлаачдад
Ази судлалын олон улсын эрдэм шинжилгээний хурал (ICAS 2024)
Уран бичлэгийн үзэсгэлэн
Барилга байгууламж ба геотехникийн асуудлууд XVII эрдэм шинжилгээний олон улсын хурал
ШУТИС-ийн багш, ажилтны ёс зүйн өдөрлөгт оролцохыг урьж байна
© 2005-2020 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв