“Цахим гарын үсгийн тухай” хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор иргэн бүрд тоон гарын үсэг олгох үйл ажиллагааг төрөөс зохион байгуулж байгаа билээ.
ШУТИС-ийн нийт багш, ажилтан, оюутнуудад тоон гарын үсэг олгох ажлыг 2022 оны 09 дүгээр сарын 12-16-ны өдрүүдэд 11.00-17.00 цагийн хооронд хичээлийн 2-р байрны 1 дүгээр давхарт, Сургалтын Хөтөлбөрийн Бүртгэлийн Албаны 2-18 тоот өрөөнд үргэлжлүүлэн зохион байгуулж байна.
Тоон гарын үсгийг иргэний үнэмлэхийн санах ойд суулгадаг тул иргэний үнэмлэхээ авчрах шаардлагатай болно.
Мөн энэ үеэр иргэний үнэмлэхийн (шинээр авах, хугацаа сунгах, хаясан гээсэн) захиалгыг багш, ажилтан, оюутнуудаас авна.
Тусдаа хичээлийн байртай (БУХС, БАТС, МХТС, МехТС зэрэг) бүрэлдэхүүн сургуулиудад дараа долоо хоногоос ажиллах болно.
ШУТИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газар
УБЕГ-ын Чингэлтэй дүүрэг Улсын бүртгэлийн хэлтэс
2022.09.12
"Цахим орчин дахь хүний эрхийн хамгаалалт ба гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чиг хандлага" сэдэвт оюутны эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан
Монгол бичиг монгол хэл, сэлтгэлгээний илэрхийлэл, тусгаар тогтнолын баталгаа болохын учир
Шинэ технологи ба шинэ үе
Ази судлалын олон улсын эрдэм шинжилгээний хурал (ICAS 2026)
Хятад хэл постер илтгэл уралдаан