“Монголын инновацын 7 хоног” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдав

       Шинжлэх ухаан, технологийн их сургууль анхлан 2015 оноос санаачлан зохион байгуулж эхэлсэн "Монголын инновацын 7 хоног-InnoWeek" арга хэмжээ жил бүр уламжлал болон зохион байгуулагдах болж инновацын олон талт оролцоог хангасан инновацын үндэсний тогтолцоог бэхжүүлэхэд чухал үүрэгтэй арга хэмжээ болон өргөжөөд байна.

      8 дахь удаагийн арга хэмжээг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас холбогдох талуудтай хамтран “Шинэ сэргэлтийн нээлттэй инноваци” уриан дор инновацийн талаарх ойлголт, мэдлэг, соёлыг түгээх, дамжуулах, бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлж, инновацийн олон талт түншлэлийг өргөжүүлэх, нээлттэй инновацийн тогтолцоог хөгжүүлэх зорилготойгоор  2022 оны 5 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

       Энэхүү арга хэмжээний хамтран зохион байгуулагчаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Соёлын яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Эдийн засаг хөгжлийн яам, Шинжлэх ухаан технологийн сан, Нийслэлийн бизнес инноваци хөгжлийн газар, Шинжлэх ухааны академи, Мэдээллийн технологийн үндэсний парк, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Монгол Улсын Их Сургууль, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Соёл Урлагийн Их Сургууль, Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Шинэ Эхлэл ХХК, Стартап Маркетинг Спэйс ХХК, MNAgency, Dreamers нэгдэл, Үндэсний үйлдвэрлэгч компаниуд хамтран ажиллалаа.

     Шинжлэх ухаан, технологийн их сургууль нь арга хэмжээний голлох арга хэмжээнүүдийг зохион байгуулахаас гадна салбарын инновацын семинар, хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж ажиллав.

5 дугаар сарын 16-ны өдөр:

  • Инновацын 7 хоногийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэд танилцуулав.

     Мэдээллийн технологийн үндэсний паркд болсон тус арга хэмжээнд Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Д.Цолмонбаатар оролцож ШУТИС-ийн хариуцан зохион байгуулж буй арга хэмжээг олон нийт хэвлэл мэдээллийн багт танилцуулав.

  • Монгол улсад ноолуурын кластер хөгжүүлэх арга замсеминар-хэлэлцүүлэг

     Монгол ноолуурын нөөцийг ашиглан, шинжлэх ухааны мэдлэг шингэсэн, үнэ цэнтэй эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц брэнд бүтээх боломжийн талаар хэлэлцэж, хэрэгжүүлсэн зарим төсөл, эрдэм шинжилгээ, туршилт, судалгааны ажлын үр дүнг танилцуулах, тэдгээрийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, бизнес болгон хөгжүүлэх, салбарын хамтын ажиллагаа, түншлэлийг өргөжүүлэхэд чиглэсэн ноолуурын төрөлжсөн кластер байгуулах арга замын  талаар санал солилцохоор ШУТИС, ХХААХҮЯ, Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн, Монголын инновацын холбоо ТББ, Монголын ноос ноолуурын холбоо ТББ, Бүүвэй кашемир ХХК, Иннокон ХХК нар хамтран зохион байгуулав.

  • Нээлттэй инновац үзэсгэлэн

 

5 сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулагдсан тус үзэсгэлэнд төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, их сургууль зэрэг 40 гаруй байгууллагын 350 гаруй бүтээгдэхүүн танилцуулагдлаа. ШУТИС нь тус үзэсгэлэнд багш, оюутны инновацын бүтээлүүдийг танилцуулж оролцов.

5 дугаар сарын 17-ны өдөр:

  • “Инновацын түншлэл-2022” онол, практикийн хурал

      “Монголын инновацын 7 хоног” үндсэн арга хэмжээ болох тус хурал, хэлэлцүүлэг нь 2022.05.17-нд Мэдээлэл Технологийн Үндэсний Парк-д амжилттай зохион байгуулагдлаа. Хуралд сургалт судалгааны 17 байгууллагын 144, төрийн 8 байгууллагын 33, бизнесийн 16 байгууллагын 18, нийт 41 байгууллагын 200 гаруй төлөөлөгчид танхимаар, 20 орчим төлөөлөгч цахимаар оролцлоо. Уг арга хэмжээг Ай Си Ти групп ХК, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо /МҮЦАЭХ/, Турк Эйрлайнс ХК ивээн тэтгэж оролцсон бөгөөд Бизнесийн удирдлагын салбар хариуцан зохион байгууллаа. Хурлын үеэр “Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт" компани ШУТИС-тай Дархан арьс ширний цогцолборыг ашиглалтад оруулахад арьс шир боловсруулах технологийн бүх шат дамжлагад ажиллах шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэх, тодорхой нөхцөл зааж захиалгаар сургах, мэргэшүүлэх чиглэлээр

     “ШУТИС-Ай Си Ти Групп” хооронд сургалт, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, харилцан мэдлэг солилцох, мэдээлэл технологийн салбарт чадварлаг хүний нөөцийг бэлтгэхэд харилцан туслах, хамтран ажиллах чиглэлээр тус тус хамтын ажиллагааны гэрээ байгуулав.

  • “Гавал толгой” оюутны инновацын шилдэг бүтээл шалгаруулах уралдаан

Төрийн өмчийн 6 их сургуулийн оюутны дунд зохион байгуулагдсан тус уралдаан 3 үе шаттай зохион байгуулагдаж сүүлийн шатны шалгаруулалтаа 5 сарын 17-нд зохион байгуулж оюутны шилдэг бүтээлүүдийг шалгарууллаа ШУТИС нь тус уралдаанд 5 оюутны баг оролцуулснаас

 байр - "Усанд шумбагч сорил, шинжилгээний төхөөрөмж" зохион бүтээсэн ШУТИС-ийн МехТС-ийн Үйлдвэрлэлийн автоматжуулалт хөтөлбөрийн доктор Э. Наранбаатар, Ц.Баярсайхан багштай М. Мөнх-Эрдэнэ, Г.Цэдэндамба нар шалгарлаа. Тэд 2,000, 000 төгрөг болон Мэдээллийн технологийн үндэсний парк - National Information Technology Park -н 450, 000 төгрөгийн үйлчилгээний эрхийн бичгээр,

 байр - "Дотор мах дайвар түүхий эдийн хатаасан шөлний бэлдмэл" бүтээлээр ҮТС-ийн доктор С.Сэржмядаг, Г. Долгорсүрэн багштай оюутны баг шалгарч 1,500,000 төгрөг болон IT park -ийн 350,000 төгрөгийн инкубаторын эрх,

 байр - "Ухаалаг видео аналитикийн систем хөгжүүлэлт" бүтээлээр Э.Мөнх-Оргил ахлагчтай Ч.Цэнд-Аюуш, Х.Хулан багштай МХТС-ийн оюутны баг шалгарч 500, 000 төгрөг болон IT park-н 350,000 төгрөгийн инкубаторын эрхээр тус тус шагнагдлаа.

5 дугаар сарын 18-ны өдөр:

  • “Best Paper Award-2022” залуу судлаачдын эрдэм шинжилгээний хурал

     Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо болон Технологи, инновацийн залуу судлаачдын нийгэмлэгээс хариуцан зохион байгуулсан тус хуралд 30 гаруй залуу судлаачид эрдэм шинжилгээний өгүүлэл ирүүлснээс 2 үе шаттай салбар бүрийн эрдэмтэн судлаачид редакторласан 40 гаруй судлаачдын 18 бүтээлийг эмхэтгэн олон нийтэд толилуулж байгаа бөгөөд эцсийн шатанд докторант 6 судлаач, магистрант 4 нийт 10 залуу судлаач шалгарч илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд докторант оюутны шилдэг илтгэл Best paper awards шагналаар ШУТИС-ийн Эрчим хүчний инженерийн сургуулийн багш докторант Ш.Энхбаяр “Performance analysis of the 50MW concentrating solar power plant under Mongolian climate conditions” сэдэвт илтгэл шалгарлаа.

  • “ISO56000 Инновацын менежментийн тогтолцоо: Олон улсын стандарт болон ШУТИС-ийн инновац судлал”  бүтээлүүдийн танилцуулга – семинар

     ШУТИС-ийн Технологийн менежментийн салбар, “Монголын инновацын холбоо” ТББ, Тохирлын үнэлгээний байгууллагын хөгжлийн төв ТББ-аас хамтран  зохион байгуулсан тус семинар ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацын төв байр (VIII)-нд зохион байгуулагдсан бөгөөд тус семинарын үеэр “Инновацын судалгааны арга зүй” номын нээлт боллоо.

  

  • “Хүн судлал, хүний хөгжлийн шинэ чиг хандлага” бага хурал

     Хүн судлал, хүний хөгжлийн олон талт асуудлууд, онол, практикийн орчин үеийн чиг хандлагын талаар хэлэлцэн, мэдлэг хуваалцах, судалгааны үр дүн, мэдээлэл солилцоход зорилготой тус хурал нь “Монголын инновацын 7 хоног” арга хэмжээний хүрээнд 5 сарын 18-ны өдөр зохион байгуулагдлаа.

 

5 дугаар сарын 19-ний өдөр

  • “Инноваци, энтрепренершипийн хөгжил-ICIED-2022” олон улсын эрдэм шинжилгээний хурал

     6 дахь удаагийн тус хурал 2022 оны 05 сарын 19-ний өдөр онлайн болон танхим хосолсон хэлбэрээр инноваци, энтрепренершипийн бүхий л талын мэдлэг, туршлага, судалгааны үр дүнг хуваалцах, эрдэмтэн судлаачдын дунд хамтын ажиллагааны сүлжээ бүрдүүлэх, тэдгээрийг нэгтгэх зорилготойгоор зохион байгуулагдлаа. Энэ удаагийн хурал нь “Шинэ нормал эриний инноваци” сэдвийн хүрээнд нэгдсэн хуралдаан (урилгын илтгэл),  салбар хуралдаан-1(Бүс нутаг, салбарын хөгжил дэх инновацийн асуудлууд), салбар хуралдаан-2 (Нийгэм, эдийн засгийн хүрээн дэх инновацийн хөгжлийн тулгамдсан асуудлууд) зэргээр зохион байгуулагдлаа.

     Энэ жилийн олон улсын хуралд Турк, Япон, БНХАУ, Монгол зэрэг 4 орноос, гадаад, дотоодын их дээд сургуулийн 70 гаруй эрдэмтэн судлаач 50 эрдэм шинжилгээний өгүүлэл ирүүлсэн бөгөөд эдгээр өгүүлэлд мэргэжлийн хянан магадалгаа (peer review) хийж, 36 бүтээлд ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн “Менежмент ба инноваци” ЭШ-ний сэтгүүлд нийтлүүлэх зөвшөөрөл олгож, хэвлүүлэв.

 

 

5 дугаар сарын 20-ны өдөр:

  • “MUST Innovation Talk” шууд ярилцлага

      ШУТИС-ийн Монгол улсын хөгжил ба Үндэсний инновацийн тогтолцоонд гүйцэтгэх үүрэг, оролцоо, сургуулийн хөгжлийн бодлого, стратеги, эрдэм шинжилгээ, инновацийн үйл ажиллагаа, тэдгээрийн хэрэгжилтийн үр дүн, профессор, багш судлаачдын ЭШ, инновацийн туршлагын талаар ярилцах, санал бодол солилцох, мэдлэг туршлага хуваалцах, ШУТИС-ийн бодлого, үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой тус арга хэмжээнд ШУТИС-ийн захирал, Доктор (Ph.D), профессор Т.Намнан, ЭШХА эрхэлсэн дэд захирал Доктор (Ph.D), дэд профессор Д.Цолмонбаатар, ЭХС-ийн профессор, Доктор (Ph.D), профессор Б.Сэргэлэн, БАС-ийн багш Доктор (Ph.D), Б. Билгүүн нар оролцсон бол арга хэмжээний чиглүүлэгчээр БУХС-ийн профессор, Монголын инновацийн холбооны гүйцэтгэх захирал, Доктор (Sc.D), профессор Л.Оюунцэцэг ажиллалаа.

  • Эрчим хүчний дамжуулалт, түгээлтийн инновацын судалгааны лабораторийг нээв.

     БШУЯ-наас хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн санхүүжилтээр ШУТИС-ийн Эрчим хүчний сургуульд 393,000 ам.долларын үнэ бүхий туршилт судалгаа хийх багаж, тоног төхөөрөмж, программ хангамж нийлүүлж, багаж бүрд холбогдох суурилуулалт, сургалтыг зохион байгуулж “Монголын инновацын 7 хоног” арга хэмжээг тохиолдуулан ашиглалтад орууллаа. Эдгээр багаж, тоног төхөөрөмж нь үйлдвэрлэл, технологиор тэргүүлэгч улс орнуудад үйлдвэрлэсэн, дэвшилтэт технологийн стандартад бүрэн нийцсэн юм.  Уг тоног төхөөрөмжөөр манай улсад хийх боломжгүй зарим туршилт, судалгааг ШУТИС-ийн энэхүү лабораторид явуулах бүрэн боломж бүрдсэн юм.

 

 

Мэдээлэл бэлтгэсэн:

“Монголын инновацын 7 хоног” арга хэмжээг зохион байгуулах ШУТИС-ийн комисс