2 дахь өдөр "Монголын инновацийн 7 хоног-2022" арга хэмжээний албан ёсны нээлт боллоо.
ШУТИС нь "Инновацын түншлэл-2022" хурлаа амжилттай зохион байгуулж төр-хувийн хэвшил- судалгааны байгууллагын хамтын ажиллагааны хэлэлцүүлэг өрнүүлж, хамтын ажиллагааны 2 гэрээг байгуулав. Мөн түүнчлэн Төрийн өмчийн 6 их сургуулийн оюутны инновацын шилдэг бүтээл шалгаруулах арга хэмжээнд 20 баг оролцсоноос ШУТИС-ийн оюутны багууд амжилттай оролцож 1,2,3 дугаар байрын эзэд болж шагнагдав. Түншлэлийн хурлын голлох зохион байгуулагчаар ажилласан БуХС-Бизнесийн удирдлага, Технологийн менежментийн салбарын хамт олон болон оюутнуудаа удирдан ажилласан багш нартаа талархал илэрхийлье !
Арга хэмжээний 3 дахь өдөр буюу 5 сарын 18-нд дараахи арга хэмжээнүүд зохион байгуулагдана. Үүнд:
ШУТИС нь "ШУТИС-2030" стратегийнхаа тэргүүлэх чиглэл-2,3 (Судалгааны төгөлдөршил -Инноваци, технологи арилжаалалт)-ийн хүрээнд дээрх арга хэмжээнүүдийг зохион байгуулж мөн оролцож байна.
Иймд их сургуулийн бодлого зорилтыг анхан шатанд хэрэгжүүлэгч салбарын эрхлэгчид тус арга хэмжээнүүдэд оролцохоос гадна, сонирхосон багш судлаачдыг мэдээллээр хангаж ажиллахыг хүсье !


"ИХ СУРГУУЛИЙН ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ" семинар зохион байгуулагдана
Хичээлийн 2-р байрны авто зогсоолыг чөлөөл тухай зар
Оюутан залуус та бүхнийг 2026 оны намрын улиралд БНСУ-ын Данкүк их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдан суралцахыг урьж байна.
“1%-ИЙН ТАТВАР – НИЙГМИЙН ТҮНШЛЭЛ” санаачилгад нэгдэхийг урьж байна
"Цахим орчин дахь хүний эрхийн хамгаалалт ба гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чиг хандлага" сэдэвт оюутны эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан