ШУТИС-ийн "Нээлттэй боловсролын төв"-өөс БСШУСЯ, Азийн хөгжлийн банкны "Дээд боловсролын шинэчлэл" төслийн хүрээнд 5 цуврал сургалтыг их, дээд сургуулийн багш нарт зохион байгуулсан. Энэ сургалтаар дэлхий дахинаа өргөн дэлгэрч байгаа нээлттэй боловсролын чиг хандлага, сургалтын нээлттэй нөөц материал, нийтийг хамарсан нээлттэй онлайн хичээл, нээлттэй сурах бичгийн талаар ойлголтуудыг өгсөн.
Бүх шатны танхимын сургалтын үйл ажиллагаа түр зогсож, цахим сургалтыг зохион байгуулж байгаа энэ үед эдгээр сургалтын цахим гарын авлага ашиглаж, хичээлийн материалыг боловсруулахыг санал болгож байна. Та бүхэн өөрсдийн е-мэйл хаягаараа бүртгүүлж доорх линк, платформыг ашиглан судлах боломжтой. https://www.aplus.mn/courses/neelttei-bolovsrol/
Сургалтын бодлого зохицуулалтын газар
Нээлттэй боловсролын төв


БНСУ-ЫН ЧУНГ-АНГИЙН ИХ СУРГУУЛИЙН 2026 ОНЫ ОЛОН УЛСЫН ӨВЛИЙН ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
ШУТИС-д шинэ багш сонгон шалгаруулж авна
ШУТИС-ийн “Эрдмийн болон хүндэт цол”-д нэр дэвшигчдийн материалыг 10 сарын 9- ний өдрийг дуустал хүлээн авна.
Багшлах эрх олгох сургалт
ШУТИС БАГШ АЖИЛЧДЫН 3х3 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв