Клубүүдийн тайлан хэлэлцэх хурал, нэгдсэн арга хэмжээ болж өндөрлөлөө

ШУТИС-ийн мэргэжлийн болон сайн дурын клубүүдийн тайлан хэлэлцэх хурал 2019 оны 12 дугаар сарын 11, 13-ны өдрүүдэд боллоо. Тайлан хэлэлцэх хуралд мэргэжлийн 14 клуб, сайн дурын 18 клуб тайлангаа тавьж хэлэлцүүллээ. Клубүүдийн тайланг БАС-ийн Архитектурын салбарын ахлах багш Д.Өлзийсүрэн, ҮТС-ийн Дизайны салбарын багш А.Цэрэндулам, ХШУС-ийн Химийн инженерчлэлийн салбарын багш Х.Серикжан болон ОСҮА-ны хамт олон сонсож дүгнэлээ. Клубүүдийн тайланг эмхэтгэн хэвлэн нийтлэхээр ажиллаж байна.

 

Тайлангийн хуралд клубийн зөвлөх багш нар идэвхтэй оролцоо. Тайлан хэлэлцүүлсэн клубүүдийн ажлыг үнэлж 2019 оны шилдэг клуб, шилдэг клубийн ахлагч, шилдэг зөвлөх багш  нарыг шалгаруулж шагнал гардуулах нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа.

Тус арга хэмжээг 2019 оны 12 дугаар сарын 15-ний өдөр MYGO night club-т ШУТИС-ийн оюутны мэргэжлийн болон сайн дурын нийт 20 клубүүдийг хамарсан клубүүдийн нэгдсэн шинэ жил, шилдэг клуб, шилдэг ахлагч нарын шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа амжилттай боллоо.

Тус арга хэмжээнд ШУТИС-ийн Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал, академич, ШУ-ны доктор (Sc.D) Х.Энхжаргал, ОСҮА-ны ахлах мэргэжилтэн, доктор (Ph.D) Д.Цогзолмаа, мэргэжилтэн Х.Оюунхишиг, Ц.Болдбаатар, ГХС-ийн ахлах багш, доктор (Ph.D) Ц.Эрдэнэзаяа, ҮТС-ийн ахлах багш Б.Гэрэлмаа, МХТС-ийн ахлах багш Б.Батцэцэг нар клубийн оюутнуудын хамтаар оролцлоо. Тус арга хэмжээнд хүрэлцэн ирсэн багш, удирдлагууд шагнал гардууллаа.

 

Шилдэг мэргэжлийн клуб:   Sys&CoTech клуб

Шилдэг мэргэжлийн клубийн ахлагч: Ж.Мөнхчимэг/Inspiration клуб /

Шилдэг сайн дурын клуб : AIESEC клуб

Шилдэг сайн дурын клубийн ахлагч: Б.Бат-Ирээдүй /БТОК-ийн ахлагч/

нар гардан авлаа.

Шагнал гардуулах ёслолын ажиллагааны ажиллагааны үеэр Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал, академич, ШУ-ны доктор (Sc.D) Х.Энхжаргал шилдэг клубүүдэд амжилт хүсээд хамгийн бүтээлч шилдэг нэг клубийг шалгаруулан академичийн нэрэмжит шагналыг гардуулах санал дэвшүүлж оюутнууддаа баяр дээр нь баяр нэмсэн сайхан дэмжлэг боллоо.

Клубүүдийн үйл ажиллагааг ШУТИС-ийн хувьд дэмжин ажилласнаар 2019 онд ШУТИС-ийн 60 жилийн ойн хүрээнд шилдэг манлайлагч клубээр “WIZZ” клуб болон олон клубүүдийн ахлагч, гишүүдийг шагнан урамшуулсан. Академич Х.Энхжаргалын нэрэмжит шагналыг клубүүдийн тайлан хэлэлцэх хурлын дүнг үндэслэн ҮТС-ийн Үйлдвэрийн дизайн мэргэжлийн “Finde”клубт олгохоор болсон.

  Ийнхүү ШУТИС-ийн 60 жилийн ойн клубүүдийн түүхийн хуудаснаа өөрсдийн амжилтаа мөнхөллөө.

            Клубүүдийн нэгдсэн арга хэмжээ шинэ жилд КНЗ-ийн тэргүүнээр ажиллаж байсан төгсөгчид хүрэлцэн ирдэг уламжлалтай ба анхны тэргүүнүүд болох Э.Энхмандах, Б.Мөнх-Эрдэнэ нар хүрэлцэн ирж мэндчилгээ дэвшүүлсэн бол удаах тэргүүн У.Анударь арлын япон орноос мэндчилгээ дэвшүүлж бэлэг илгээсэн байв.  Мөн урлагийн клубүүдийг төлөөлж Дуулаач, Хос уянга, Анарваан клубүүд нийт клубүүддээ зориулж урлагийн тоглолтоор бэлэг барьж тайлангаа тавьсан.

Ийнхүү ШУТИС-ийн КНЗ амжилт бүтээлээр дүүрэн 2019 оноо үдэж 2020 оноо угтан авлаа.

2019-2020 оны хичээлийн жилийн хаврын улирлаас эхлэн ШУТИС-ийн Клубүүдийн нэгдсэн зөвлөлийн даргаар шилдэг ахлагчаар шалгарсан “Багшийн туслах оюутан” клубийн ахлагч Б.Бат-Ирээдүй ажиллахаар боллоо.

 

Клубийн оюутнууддаа 2020 ондоо амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.

Оюутны соёл үйлчилгээний алба

Клубүүдийн нэгдсэн зөвлөл