Хичээлийн VIII байр ашиглалтад орлоо

Хичээлийн VIII байрны барилгын ажлыг 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс эхлүүлсэн бөгөөд ерөнхий гүйцэтгэгчээр Монкон констракшн ХХК, Зураг төсвийн ажлыг ШУТИС-ийн БАС-ийн Зураг төсөл судалгааны төв, Техник хяналтыг ШУТИС-ийн БАС-ийн Реконстракшн төв, захиалгачаар ШУТИС-ийн Хөрөнгө оруулалт, хангамжийн газар тус тус ажиллаж  Барилга байгууламж ашиглалтанд оруулах улсын комиссын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2019/677 дугаартай дүгнэлтээр ашиглалтад орууллаа.

Энэ барилга ашиглалтад орсноор лабораторийн 53 (суудлын тоо 1620) танхим, багш нарын 18 (суудлын тоо 181) өрөө , хурлын 1 (суудлын тоо 170) танхим, уулзалтын 1 (суудлын тоо 20) өрөө, 190.5 м2 үзэсгэлэнгийн талбай, 735 м2 музей үзвэрийн талбай бүхий хүчин чадалтай сургалт судалгааны орчин үеийн эрдэм шинжилгээ, инновацын төвтэй болж байна.

 

 

Уг барилга нь 33.0м*25.0м хэмжээтэй , 48.05 м2  өндөртэй, 9799.66 м2 талбайтай 12 давхар (-1 зоорьтой) төмөр бетон араг бүтээц хийцлэлтэй юм.