“Бид ирээдүйн хөрөнгө оруулагчид-2019” тэмцээн зохион байгуулагдлаа

ШУТИС, БуХС-ийн Бизнесийн удирдлагын салбараас “Хөрөнгө оруулалтын менежмент” хичээлийн хүрээнд жил бүр тогтмол зохион байгуулдаг “Бид ирээдүйн хөрөнгө оруулагчид-2019” шилжин явах цомын тэмцээн 2019 оны 12-р сарын 3-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Энэхүү өдөрлөгийн гол зорилго нь нийт оюутнуудад мэргэжлийн мөн чанар, ач холбогдлыг таниулж, мэргэжлийн хичээлийн хүрээнд үзсэн онолын мэдлэгээ бататган, бодит кейс дээр судалгаа шинжилгээ хийх чадварыг нэмэгдүүлэх, гүнзгийрүүлэн судлах нөхцөлийг бүрдүүлэх, бие биеэсээ харилцан суралцах, багаар ажиллах чадварыг дээшлүүлэх, мөн үнэт цаасны зах зээл дээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байгаа болон зохицуулах, хэрэгжүүлэгч, оролцогч байгууллагуудад тус сургуулийн санхүүгийн менежмент мэргэжлээр бэлтгэгдэж буй оюутнуудын чанар чансааг таниулах, үнэлүүлэх, хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд чиглэгддэг.

Шүүгчдийн бүрэлдэхүүнд ШУТИС, БуХС-ийн Бизнесийн удирдлагын салбарын профессор, доктор Б. Энхтуяа, ШУТИС, БуХС-ийн Бизнесийн удирдлагын салбарын багш Д. Баярмаа, Монголын Хөрөнгийн Биржийн Зах зээлийн хөгжлийн албаны мэргэжилтэн П. Нямдорж, Санхүүгийн Зохицуулах Хорооны Үнэт цаасны газрын референт Н. Энхбаатар, Монголын Үнэт Цаасны Биржийн Бизнес хөгжлийн албаны ахлах мэргэжилтэн Э. Цогбилэг, Худалдаа Хөгжлийн Банкны Гол салбарын захирлын үүрэг гүйцэтгэгч Б. Хашчулуун нар ажиллалаа.

Зураг 1. Шүүгчдийн бүрэлдэхүүн

Ивээн тэтгэгч байгууллагуудаар Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголын Хөрөнгийн Бирж, Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо, Монголын Үнэт Цаасны Бирж, Худалдаа Хөгжлийн Банк хамтран ажиллаж ном, сурах бичиг, гарын авлага, сэтгүүл, сургалтын болон дадлага хийх эрхийн бичиг, бусад үнэ бүхий зүйлээр тэмцээнд оролцогч нийт оюутнуудад оюуны хөрөнгө оруулалт хийлээ.

Зураг 2. Ивээн тэтгэгч байгууллагуудын шагналын сангаас

Тэмцээнд нийт 50 орчим оюутан оролцсоноос багийн дүнгээр Тэргүүн байранд “Victory” баг, Дэд байранд “Vandals” баг, Гутгаар байранд “Windvestor” баг, хувийн дүнгээр буюу шилдэг илтгэгчээр Р. Мөнхнаран, Н. Намуунцэцэг, шилдэг эсээгээр М. Даваасүрэн нар тус тус шалгарлаа.

 

 

Зураг 3. Тэмцээний үйл ажиллагаа

Тайлан гаргасан: ШУТИС, БуХС-ийн Бизнесийн удирдлагын салбарын багш До. Баярмаа

2019.12.03