“Хятад хэлний клуб” 2019-2020 оны намрын улирлын арга хэмжээний хүрээнд XXI зууны тэргүүлэх шинжлэх ухаан болох тархи судлал буюу “Brain science” сэдвээр анх удаагаа чөлөөт хэлэлцүүлгийг клубийн гишүүд болох ШУТИС-ийн хөтөлбөрийн болон ТТО-хятад хэлний ангийн оюутнуудад ирээдүйн сургалт судалгаа, ажил мэргэжилдээ улам ихийг хийж бүтээх суурийг нь таниулах зорилготойгоор амжилттай зохион явууллаа.
Энэ удаагийн чөлөөт хэлэлцүүлгийг клубийн зөвлөх Ц. Эрдэнэзаяа багш “Brain science” гэж юу болох, юуг судлах, Монгол улсад хэзээ хөгжиж эхэлсэн, ямар зорилготойн талаар мэдээлэл хүргэж хэлэлцүүлгээ эхлүүллээ.
Дэлхий дахинд тархи судлалыг 21 дүгээр зууны тэргүүлэх шинжлэх ухаан болгон зарласан ба сэтгэл судлал, сэтгэцийн эмгэг судлал, мэдрэл судлал, мэдрэлийн мэс засал, нейроимежинг зэрэг олон салбарын суурь шинжлэх ухаан нь тархи судлал юм.
Тус хэлэлцүүлгээр оюутнууд тархины бүтэц, багтаамж, хүлээн авах чадвар, болзолт болон болзолт бус рефлекс, тархийг гэмтээж буй хүчин зүйл, хэрхэн хөгжүүлэх, хамгаалах, холбоотой сонирхолтой баримт, шинэ технологи, шинэ судалгаа зэрэг олон чиглэл, агуулгаар хоорондоо мэдээлэл солилцож, харилцан суралцсан үр дүнтэй болсонд хятад хэлний клубийнхэн сэтгэл хангалуун байна.
Энэхүү хэлэлцүүлэгт ГХС-ийн ТТО-хятад 3-р анги, ЭХС-ийн 2+2 хөтөлбөрийн 2-р ангийнхан болон клубийн бусад идэвхтэн гишүүд нийт 30 гаруй оюутнууд идэвхтэй оролцлоо.
Хятад хэлний клубийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, дэмжин ажилладаг хүндэт багш, оюутан, клубийн гишүүддээ гүн талархлаа илэрхийлье.
ГХС-Хятад хэлний клуб 2019-11-20
ШУТИС-ийн Уул уурхайн Маркшейдерийн сургалт судалгааны лабораторийн нээлт боллоо
Япон улсын Үндэсний судалгааны хүрээлэн Югэ Технологийн коллежтэй хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо - Шаардлага, хэрэглэх арга зүйн заавар, MNS ISO 21001:2021 болон Менежментийн тогтолцоонд аудит явуулах заавар – MNS ISO 19011:2020 стандартын сургалт зохион байгуулагдлаа.
Бөөрөлжүүтийн цахилгаан станцтай танилцлаа
“ASIA BRICOM 2025” тэмцээн Монгол улсад амжилттай болж өндөрлөлөө