“Дэлхийн чихрийн шижинтэй тэмцэх” өдрийг угтсан “Эрүүл мэнд” өдөрлөг зохион байгуулагдлаа

Дэлхийн чихрийн шижин өвчинтэй тэмцэх өдрийг угтан нийт багш, ажилчид оюутнууддаа “ЭРҮҮЛ МЭНД” өдөрлөгийг ШУТИС-ийн төв байрны Хурлын танхимын задгай талбайд 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрүүдэд  09:30 цагаас 18:00 цагийн хооронд амжилттай зохион байгууллаа.

Тус өдөрлөгийг  ШУТИС-ийн “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ”, “АЗИ ФАРМ” ХХК-тай хамтран үйл ажиллагаа явууллаа.

Өдөрлөгт БАС, ЗАА, ГУУС, ҮТС, ЭХС, ХШУС, ГХС багш ажилчид, оюутнууд нийт 100 хүн /давхардсан тоо/ хүчилтөрөгчийн коктейлоор, 60 хүн чихрийн шижингийн эрсдэлийг үнэлэх үзлэг, шинжилгээ, 56 хүн биоэнергийн аппаратаар бүтэн биеийн оношилгоонд үнэ төлбөргүй тус тус хамрагдсан. Тус өдөрлөг нь дараах өртөөгөөр явагдсан болно.

    

Үүнд:

1-р өртөө: Бүртгэл, биеийн өндөр, жин, бэлхүүсний тойрог хэмжих, БЖИ тодорхойлох, Сахар хэмжих /ЭМТ/

2-р өртөө: Артерийн даралт хэмжих, эрсдлийг тодорхойлох, ЧШ зөвөлгөө өгөх /ЭМТ/

3-р өртөө:  Биоэнергийн аппаратаар бүтэн биеийн оношилгоо /Ази фарм ХХК/

4-р өртөө: Витаминжуулалтын аян /Ази фарм ХХК/

ШУТИС ЭРҮҮЛ МЭНД СПОРТЫН ТӨВ