Чанарын менежментийн тогтолцооны мэдлэг, ойлголт өгөх сургалтуудыг хийж байна

ШУТИС-ийн захиргаа, бүрэлдэхүүн сургууль, нэгжүүдийн үйл ажиллагаанд 2018-2019 оны хичээлийн жилээс “ШУТИС-д Чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх” ажлыг эхэлсэн билээ. Тус ажил нь ШУТИС-ийн удирдлагууд болон бүрэлдэхүүн, нэгжүүдийн төлөөлөл болсон багш, ажилтнаас бүрдсэн ISO багийн хүчээр амжилттай явагдаж байна.

 

Бид 2019.09 сараас эхлэн ШУТИС-д Чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлж буй ажлын явцыг танилцуулах болон Чанарын менежментийн тогтолцоо, чанарын бодлого, зорилт, ОУ-ын стандартын шаардлага, түүнийг хэрхэн хангах тухай хамт олны мэдлэг, ойлголтыг гүнзгийрүүлж цаашдаа хамтарч хэрэгжүүлэх зорилгоор үе шаттай ажлыг эхлүүлээд байна. Дараах сэдвүүдийн хүрээнд сургалт, семинарыг зохион байгуулж байна. Үүнд:

  1. Чанарын менежментийн тогтолцоо, түүний үзэл баримтлал
  2. Чанарын менежментийн тогтолцооны арга хэрэгсэл
    1. ШУТИС-д үйл явцын арга, эрсдэлд суурилсан сэтгэлгээг хэрэглэх нь
  3. Чанарын менежментийн тогтолцооны зарчим
    1. Нэгжүүдийн чанарын зорилтыг тодорхойлох
  4. ISO 9001/ISO 21001 стандартын бүтэц, онцлох шаардлага
    1. Нэгжүүдийн баримтжуулсан мэдээллийн шаардлагыг хангах
  5. Чанарын менежментийн тогтолцооны аудит
    1. ШУТИС-ийн дотоод аудитад бэлтгэх

 

Явцын мэдээлэл:

Сургууль

Хариуцсан сургагч багш

09.16-10.10н хүртэлх явц

1

ШУТИС-Захиргаа

  • ЧХШҮА дарга Э.Халиун
  • ЗХНГ а.мэргэжилтэн СПүрэвдулам

Эхэлж байгаа

2

БАС

  • Ахлах багш С.Хаснавч
  • БАС-ийн дэмжих баг

Сургагч баг сайн ажиллаж бүх салбар, нэгжүүдэд хүрч ажиллаж хүмүүсийг оролцуулж байгаа. Өөрсдийн санаачлагаар нэмэлт сайжруулалтын ажлуудыг хийж эхэлсэн

3

БуХС

  • Дэд профессор Ц.Батцэрэн
  • БуХС-ийн дэмжих баг

Эхний сэдвээр дэмжих багт сургалт хийсэн.

4

ХШУС

  • Тэнхимийн эрхлэгч Ч.Алдармаа

Зарим нэгжүүдэд сургалтыг хийж эхэлсэн.

5

БАТС

  • ЧХШҮА дарга Э.Халиун
  • Дэд профессор Ж.Ганчимэг

Эхлээгүй

6

ГУУС

  • Дэд захирал Н.Буянхишиг
  • ТНС мэргэжилтэн Э.Энхтүвшин

Эхлээгүй

7

МХТС

  • Ахлах багш Б.Ариунзаяа
  • ХХТГ мэргэжилтэн Б.Мөнгөнсар

Нийт сэдвүүдээр 60 орчим багш ажилтанд сургалт хийсэн

8

ДарТС

  • ЧХШҮА дарга Э.Халиун
  • ЧХШҮА а.мэргэжилтэн Г.Ганбилэг
  • МехТС чанарын менежер Д.Өнөрсайхан

Нийт сэдвүүдээр 50 багш ажилтанд сургалт хийсэн

9

ҮТС

  • СБЗГ Д.Гэрэлт-Од
  • Дэд профессор Ч.Ганбаатар
  • Багш Ө.Оюунхүү
  • Сургалтын менежер З.Нарантуяа

Эхлээгүй

10

ШУТИС-ЕБАС

Эхний сэдвээр нийт ажилтнуудад сургалт хийсэн.

11

ШУТИС Коосэн ТК

Эхний сэдвээр нийт ажилтнуудад сургалт хийсэн.

12

ЭХС

  • Ахлах багш Ш.Даваахүү
  • СНББ а.мэргэжилтэн Ш.Цэнгэл

Захирлын зөвлөлийн гишүүдэд сургалт хийсэн.

13

ГХС

  • Дэд профессор С.Бархас
  • ЭМСТөв захирал Ц.Ононтуул
  • ЭШИГ мэргэжилтэн М.Зулбаяр

Эхлээгүй

 

Чанарын хяналт шинжилгээ, үнэлгээний алба /ISO баг/