“Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр” -ийн 2019 оны Магистр, Докторын хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөрийн 2019 оны бүртгэл эхэлсэн тухай

  1. “Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр” -ийн 2019 оны Магистрийн хөтөлбөрийн бүртгэлийг 8 дугаар сарын 22 (Лхагва), Докторын хөтөлбөрийн бүртгэлийг 8 дугаар сарын 13 (Мягмар)-ны өдрөөс эхлэн зарлаж байна. Өргөдлийн маягт хүлээж авах эцсийн хугацаа:

                         Магистр:10-р сарын 23 (Лхагва) хүртэл

                               Доктор:11-р сарын 29 (Баасан) хүртэл

  1. Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр нь хөгжиж буй орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжилд гар бие оролцох, ирээдүйд чухал үүрэг гүйцэтгэх залуу төрийн албан хаагчдыг Япон улсын их, дээд сургуулийн магистр, докторын түвшний хөтөлбөрт суралцуулах замаар мэргэшүүлэн бэлтгэж, төгсөөд өөрийн улсад тулгарч буй нийгэм, эдийн засгийн хөгжлийн асуудлыг бодитойгоор шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах, цаашлаад Япон хүмүүстэй харилцаа холбоо тогтоон, ирээдүйд хоёр улсын түншлэлийг бэхжүүлэхэд хөтөлбөрийн зорилт оршино. Энэхүү хөтөлбөр нь 1999 оноос шинээр хэрэгжиж эхэлсэн буцалтгүй тусламжийн хөтөлбөр бөгөөд өдгөө Зүүн Өмнөд Азийн орнууд зонхилсон 16 улсад хэрэгжиж, 2019 оны байдлаар нийт 4,200 гаруй залуус Япон улсад суралцаад байна.
  2. Энэхүү хөтөлбөр нь Монгол улсад 2001 оноос хэрэгжиж эхэлсэн ба өнөөг хүртэл нийт 340 оюутан залуус Япон улсад суралцаад байна. Үүнээс 280 оюутан төгсөж ирээд Засгийн газрын холбогдох байгууллагууд, Их дээд сургуулиуд, Төв банк зэрэг нийгмийн олон салбарт үр бүтээлтэй ажиллаж байна.
  3. Энэхүү жил JDS хөтөлбөрөөр төрийн байгууллагаас 18 хүн, хувийн хэвшлээс (Зөвхөн Япон хэл дээр) 2 хүн, нийт 20 магистр оюутан, мөн дээд тал нь 2 доктор оюутныг сонгон шалгаруулж, Япон улсын их, дээд сургуульд илгээж, тус тусын мэргэжлээр Англи хэл дээр (Магистр: 2 жил, Доктор: 3 жил) суралцах болно. Суралцах чиглэлийг дараах хүснэгтээс харна уу.
  4. Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төв дээр 9-р сарын 7 (Бямба), 9-р сарын 11 (Лхагва), 9-р сарын 20 (Баасан), 9- сарын 23 (Даваа), 9-р сарын 28 (Бямба)-ны өдрүүдэд элсэлтийн танилцуулга семинарыг зохион байгуулах болно. Ажлын өдрүүдэд 18:30-аас, амралтын өдрүүдэд 11:00-аас зохион байгуулна. Мөн хүсэлт гаргасан байгууллагууд дээр зохион байгуулах төлөвлөгөөтэй байна.
  5. JDS хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг http://jds-scholarship.org/ цахим хуудаснаас, эсвэл JICE JDS Төслийн Монгол дахь Оффисоос авна уу.

Хүний Нөөцийг Хөгжүүлэх JDS Тэтгэлэгт Хөтөлбөр

(Японы улсын 2016-2019 санхүүгийн жилүүдэд)

Салбар чиглэлүүд болон хүлээн авах их дээд сургуулиуд

Дэд Хөтөлбөр (Тэргүүлэх чиглэл)

Бүрэлдэхүүн хэсэг

Хүлээн авах Их сургууль, тэнхим

Хүлээн авах хүний тоо

(Хөгжлийн Асуудал)

1. Уул уурхайн салбарын тогтвортой  хөгжил ба удирдлагыг бэхжүүлэх

1-1  Байгаль орчинд ээлтэй эрдэс баялгийн  менежмент 

Цукубагийн Их Сургууль Амьд байгаль, хүрээлэн буй орчин судлалын тэнхим

 

2 хүн

1-2-1  Санхүүгийн менежмент, санхүүгийн бодлогыг бэхжүүлэх

Сайтамагийн Их Сургууль Хүмүүнлэг, нийгмийн ухаан судлалын тэнхим

 

3 хүн

1-2-2  Хууль, эрх зүйн тогтолцоог сайжруулах

Кюүшүгийн Их Сургууль Хуулийн тэнхим

 

2 хүн

2. Бүх нийтэд хүртээлтэй хөгжлийн хэрэгжилтэнд чиглэсэн тусламж

2-1  Бизнес эрхлэх орчныг сайжруулах

Хирошимагийн Их Сургууль Олон улсын хөгжил, хамтын ажиллагааны тэнхим

 

2 хүн

Олон Улсын Их Сургууль Олон улсын менежментийн тэнхим

 

2 хүн

*** Хувийн хэвшил

Хоккайдогийн Их Сургууль Эдийн засаг, бизнесийн удирдлагын сургууль

2 хүн

2-2  Олон нийтийн бодлого боловсруулалт

Олон Улсын Их Сургууль Олон улсын харилцааны тэнхим

3 хүн

3. Улаанбаатар хотын чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн тусламж

3-1  Хөгжлийн инженерчлэл

Нагояагийн Их Сургууль Хүрээлэн буй орчин судлалын тэнхим

2 хүн

3-2  Хотын хүрээлэн буй орчныг сайжруулах бодлого боловсруулалт

Цүкүбагийн Их Сургууль Амьд байгаль, хүрээлэн буй орчин судлалын тэнхим

2 хүн

[Өргөдлийн маягт хүлээж авах эцсийн хугацаа]

Магистр:10-р сарын 23 (Лхагва) хүртэл

Доктор:11-р сарын 29 (Баасан) хүртэл

[Танилцуулга семинар]

Газар: Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төв

Он Сар өдөр: 9-р сарын 11 (Лхагва) 18:30~20:00

9-р сарын 20 (Баасан) 18:30~20:00

9- сарын 23 (Даваа)  18:30~20:00

9-р сарын 28 (Бямба) 11:00~12:30

JDS хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаас авна уу.

 JICE JDS Төслийн Монгол дахь Оффис

 Цахим шуудан: jds.mongolia@jice.org

 Утас:+976-11-327052, +976-11-326815

 Вэбсайт: http://jds-scholarship.org/

日本政府無償資金協力「人材育成奨学計画(JDS)」の2019年度の募集が開始されました。

【応募締め切り日】

修士課程:10月23日(水)

博士課程:11月29日(金)

【募集説明会】

会場:モンゴル日本人材開発センター

日程:9月7日(土) 11:00~12:30

   9月11日(水)18:30~20:00

   9月20日(金)18:30~20:00

   9月23日(月)18:30~20:00

   9月28日(土)11:00~12:30

詳細は下記へ問い合わせください。

JICEモンゴルJDSプロジェクト事務所

Email: jds.mongolia@jice.org

TEL:+976-11-327052, +976-11-326815

ウェブサイト:https://jds-scholarship.org/country/mongolia/index.html