ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны хурлын тэмдэглэлээс


9-р сар. 13, 2019, 9:15 a.m.

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН

ТЭМДЭГЛЭЛЭЭС

 

        2019 оны 09 дугаар сарын 10                       Дугаар: 18                             Улаанбаатар хот

 

      Захирлын зөвлөлийн хурал 2019 оны 9 дугаар сарын 10-ны өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот өрөөнд 1400 цагт эхэлж 1745 цагт өндөрлөв. Хурлыг Захирал Б.Очирбат, Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал нар удирдав.

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Барилга, архитектурын сургуулийн захирал Э.Нинжгарав, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Геологи, уул уурхайн сургуулийн захирал Л.Пүрэв, Гадаад хэлний сургуулийн захирал Б.Соёлсүрэн, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар (онлайн), Механик, тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Ганхуяг, Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжалав, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга С.Дэлгэрмаа, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн Б.Мягмарренчин нар оролцов.

Хуралд суугаагүй: Орхон аймаг дахь Технолгийн сургуулийн захирал Д.Зоригтхүү,

Хэлэлцсэн асуудал:

1. ШУТИС-ийн 60 жилийн ой тэмдэглэх бэлтгэл ажлын тухай

СХОЭ дэд захирал Л.Баяр-Эрдэнэ

2. 2019 оны засвар тохижилтын ажлын мэдээ

            СХОЭ дэд захирал Л.Баяр-Эрдэнэ

Бусад асуудал,

2019/2020 оны хичээлийн жилд ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө батлах тухай

ЗХНГ-ын дарга Н.Ганзориг

 

ШИЙДВЭРЛЭСЭН нь: Ахмадын өдөр, багш нарын баяр, ШУТИС-ийн 60 жилийн ойн хүрээнд хийгдэх ажлуудыг захирлын зөвлөлийн гишүүд болон алба, нэгжийн захирал, дарга нарт хариуцуулахаар тогтов. Үүнд:

1. Ахмадын өдрийг тохиолдуулан ШУТИС-д ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан ахмад настнуудыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж ажиллахыг бүх бүрэлдэхүүн сургуулийн захирлууд болон ШУТИС-ийн Ахмадын зөвлөлийн дарга Д.Чулуунд хариуцуулав. Ахмадын нэгдсэн арга хэмжээг ШУТИС-ийн хурлын танхимд 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 12 цагт зохион байгуулахаар тогтов.

2. Ахмадын өдрийг тохиолдуулан тус их сургуульд ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан ахмад настнуудад 30000 /гучин мянган/ төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгохоор тогтов.

3. ШУТИС-ийн оюутан, залуучуудад зориулсан нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах ажлыг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Механик, тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Ганхуяг, Гадаад хэлний сургуулийн захирал Б.Соёлсүрэн, Оюутны соёл, үйлчилгээний албаны дарга Н.Санчирбаатар, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн Б.Мягмарренчин нарт,

4. ШУТИС-ийн түүхийн 6 боть ном, 60 үндсэн сурах бичгийн нээлтийн арга хэмжээ зохион байгуулахыг Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, ШУТТНС-гийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ч.Гулнар нарт,

5. ШУТИС-ийн 60 жилийн ойн арга хэмжээний урилга хийх, урилга тараах ажлыг Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, Маркетинг олон нийттэй харилцах алба,

6. ШУТИС-ийн 60 жилийн ойн баярын концерт, урлагийн тоглолт зохион байгуулах ажлыг Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Оюутны соёл, үйлчилгээний албаны дарга Н.Санчирбаатар нарт,

7. Шагнал, урамшуулал гардуулах арга хэмжээ зохион байгуулах ажлыг Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг болон бүрэлдэхүүн сургуулийн захирлуудад, 

8. Гадаад зочидтой холбоотой асуудлыг Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны дарга Т.Батбаяр нарт,

9. ШУТИС-ийн музей, хичээлийн VIII байрын нээлтийн арга хэмжээг Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү нарт тус тус хариуцуулан, үүрэг даалгавар өгөв.

10. Төлөвлөсөн ажлуудыг төсөвт тусгасан нэр төрлийн хүрээнд, хэрхэн зохион байгуулах боломжтой талаар судалж, захирлын зөвлөлийн дараагийн хурлаар танилцуулахыг ажил хариуцсан албан тушаалтнуудад үүрэг болгов.

11. 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн хичээлийг 10 дугаар сарын 12-ны бямба гарагт шилжүүлэхээр тогтов.

12. Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн эргэн төлөгдөх нөхцөлтэй үүссэн өр авлагыг барагдуулах, ШУТИС-ийн захиалгаар бүтээгдэхүүн хийж, бүтээгдэхүүнээр төлөх нөхцөлтэй гэрээ хийн хамтарч ажиллах талаар судалж, өр авлага барагдуулж ажиллахыг Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ нарт хариуцуулав.

13. 2019/2020 оны хичээлийн жилд ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд зохих өөрчлөлт оруулан батлахыг дэмжив.

14. Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн Бизнесийн удирдлагын салбарын дэд профессор Гонгоржавын Гантөгсийн эмчилгээний зардалд зориулж ШУТИС-ийн 2019 оны хамтын гэрээний дагуу БуХС 2000000 (хоёр сая) төгрөг, БАС, БАТС, ГУУС, ГХС, ДаТС, МехТС, МХТС, ҮТС, ХШУС, ЭХС, ШУТИС-ийн захиргаа тус бүр 200000 (хоёр зуун мянган) төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлэхээр тогтов.

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР