Номын нээлтэнд урьж байна

ШУТИС-ийн Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн сургуулийн төгсөх курсийн оюутан Мөнхдэлгэрийн Бямбацогтын “ХЯЗГААРГҮЙ” гурав дахь номын нээлтийн үйл ажиллагаа 2019 оны 09 дүгээр сарын 14- нд 16:20 цагт ШУТИС-ийн хичээлийн I байрны 3 давхар урлаг зааланд зохион байгуулагдах гэж байна.

Энэхүү үйл ажиллагаанд ШУТИС-ийн оюутнуудаас гадна бусад их, дээд сургуулийн авьяаслаг оюутан залуус дуу хуур бүжиг хөгжимөөр мэндчилж Утга уран зохиол, үг урлалын сор болсон эрхэмүүд өөрийн лекц, уран бүтээлээр бэлэг барих болно.

М. Бямбацогт нь 2017 оны 3 дугаар сард анхны уран бүтээл болох “ҮГЭЭР УРЛАХУЙ” шүлгийн түүврийг, 2018 оны 12 дугаар  сард “СЭРҮҮЛЭГ” өгүүллэг туужийн эмхтгэлийг гаргаж уншигчиддаа хүргэсэн. Энэхүү хоёр номноос олсон орлогоор сайн дурын үйл ажиллагааг хэд хэдэн удаа зохион байгуулж оюутан залуучуудаа нэгтгэн манлайлан ажиллаж байна.

Мөн оюутан залуустайгаа хамтран 2019 оны 9 дүгээр сарын 14-өөс 10 дугаар сарын 1-ны хооронд "ИНЭЭМСЭГЛЭЛ БЭЛЭГЛЭЕ 2" буюу Leadership students сайн дурын ажлыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Оюутан залуус та бүхнийг Номын нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирэхийг урьж байна. 

Оюутны соёл, үйлчилгээний алба