ШУТИС байгуулагдсны 60 жилийн ойн нэрэмжит төгсөгчдийн дундах сагсан бөмбөгийн 3х3 тэмцээний удирдамж
2019-09-11
Нэг. Тэмцээний зорилго
ШУТИС-ийг төгссөн төгсөгчдийг хооронд нь уулзуулах, ажил хэргийн уялдаа холбоог сайжруулах, сургуультайгаа харилцаатай байлгахад оршино.
Хоёр.Тэмцээн зохион байгуулагдах хугацаа
Тэмцээн 2019 оны 09 сарын 21-22-нд ШУТИС-ийн 2-р байрны спорт зааланд явагдана.
Гурав.Тоглолтын дүрэм журам
Тэмцээнийг Сагсан бөмбөгийн 3х3 дүрмийн дагуу явагдана..
Дөрөв. Багийн бүрэлдхүүн
ШУТИС-ийг 2002 оноос өмнө төгссөн төгсөгчдөөс бүрдсэн эрэгтэй эмэгтэй баг тус бүр 5 хүний бүрэлдэхүүнтэй байна. Жич: 2002 оноос хойшхи төгсөгчдийн тэмцээнийг 11 сард зохион байгуулна.
Тав. Техникийн зөвөлгөөн
Техникийн зөвөлгөөний хурал 2019 оны 9 сарын 18 -нд 16 цагаас ШУТИС-ийн эрдмийн зөвлөлийн өрөөнд болно. Техникийн зөвөлгөөнд зөвхөн багийн ахлагч, багаа төлөөлсөн хүмүүс багийн мэдүүлэгтэйгээ оролцоно.
Зургаа. Тэмцээний шүүлт
Тэмцээнийг ШУТИС-ийн БТСТ-ээс зохион байгуулсан шүүгчид дүрмийн дагуу шүүн явуулна.
Долоо . Шагнал
Тэмцээнд амжилттай оролцож эхний 3 байр эзэлсэн эмэгтэй, эрэгтэй баг тамирчдыг цом, алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулна.
Тэмцээний удирдамж гаргасан БТСТэнхим
Та бүхэнд спортын өндөр амжилт хүсэн ерөөе.
“Герман улсад суралцахад юуг анхаарах вэ?” сэдэвт семинар
"World Cleanup Day" Үндэсний цэвэрлэгээний өдөр
ШУТИС-ийн “Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл”-д өгүүлэл 9 сарын 26 ныг дуустал хүлээн авна
ШУТИС-ийн багшийн сонгон шалгаруулалтад оролцогчдын ярилцлагын хуваарь
ШУТИС-ийн багшийн сонгон шалгаруулалтад оролцогчдын Мэргэжлийн шалгалтын хуваарь