“Эрдэнэс-Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн боловсролын салбарыг дэмжих үйл ажиллагааны хүрээнд тэтгэлэгт хөтөлбөрөө 7 дахь жилдээ зарлаж байна.
“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН НЭРЭМЖИТ “ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР” 2019-2020
/Улсын хэмжээнд/
Дэмжигч байгууллага
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Дээд боловсролын бодлогын газар
Тавигдах шаардлага:
Дараах мэргэжлийн чиглэлээр суралцаж буй магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрийн 2,3,4-р курсын өдрийн ангийн оюутан байх.
Үүнд:
Сурах хүсэл эрмэлзэл өндөртэй, анги хамт олноосоо сурлагын амжилтаар манлайлсан, сурлагын голч дүн 3.2 болон түүнээс дээш байх;
Нийгэм олон нийтийн ажил, урлаг спортын тэмцээнбусад арга хэмжээнд оролцсон байх;
Бусад тэтгэлэгт хөтөлбөрүүдэд давхар хамрагдаагүй байх;
Бүрдүүлэх материал:
Магадланитгэмжлэгдсэн их, дээд сургуулийн албан ёсны тодорхойлолт болон дүнгийн хуулбар;
Уралдаан тэмцээнд оролцож, сурлагын амжилт болон урлаг, спортоор гаргасан амжилтыг гэрчлэх материалын хуулбар;
Иргэний үнэмлэхийн хуулбар 1 хувь, 1 хувь цээж зураг;
Оюутны тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл 1 хувь;
500-аас дээш үгтэй “Эх орны хөгжилд миний мэргэжил” сэдэвт эссе.
Материал хүлээн авах:
Материалыг 2019.08.22-2019.09.20-ны өдрийн 17.30 цаг хүртэл “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ресепшн дээр хүлээн авна.
Оффисын хаяг: Финанс төв, Жигжиджав-8, 1-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот, 15160, Монгол улс.
Жич: Хугацаа хоцорсон болон дутуу бүрдүүлсэн материалыг хүлээн авахгүй. Материалыг нэгтгэн дугтуйнд хийж хүргүүлнэ үү.
Холбоо барих:
Дараах цахим хаяг, утсаар хариуцсан ажилтантай холбогдож, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Утас: 976-75055555 /707/
976-99180200
Цахим хаяг: munkhzaya.e@erdenestt.mn
"Seeds for the future 2025” хөтөлбөрт оюутнуудыг урьж байна
“Assessment, financing, and laws for sustainable development of energy and mineral resources globally” олон улсын семинарт илтгэл хэлэлцүүлэх, оролцохыг урьж байна
Докторын зэрэг хамгаална
Боловсролын зээлийн сангийн хөнгөлөлттэй зээлээр суралцаж төгссөн иргэдийн анхааралд
Цайны газруудын түрээслэгчийг сонгон шалгаруулалтын урилга