Азийн шим судлалын холбооны 13 дахь их хуралд Монголын Хоол зүй шим судлалын нийгэмлэгийн 13 төлөөлөгч оролцлоо. Энэ удаагийн хурал “Nutrition and food innovation for sustained well-Being” уриан доор Индонез улсын Бали аралд 2019 оны 8 сарын 4-7-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, Азийн 35 оноос 2770 төлөөлөгч хурлын үйл ажиллагаанд оролцож, харилцан туршлага солилцлоо.
ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн Сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга М.Пүрэвжав, Биотехнологи, шим судлалын салбарын дэд профессор Г.Энхтайван, Хүнсний инженерчлэлийн салбарын ахлах багш Д.Цэцэгмаа нар тус хуралд оролцлоо.

ШУТИС-ийн төлөөлөгчдөөс Шим судлалын Монголын нийгэмлэгийн тэргүүн дэд профессор Г.Энхтайван, нийгэмлэгийн захирал М.Пүрэвжав нар “School feedind in Mongolia: Current Situation and Future Plan”, “Nutritional Status of Children With Developmental Disabilities of Secondary School in UB City” илтгэлийг тус хуралд амжилттай хэлэлцүүллээ.
Хурлын төлөөлөгчид ажил хэргийн уулзалтад оролцож, Балигийн гэр бүл, хүүхэд хөгжлийн газрын үйл ажиллагаатай танилцлаа.
Үндэсний хүнс үйлдвэрлэлийн “Мах Импэкс” ХК, “Милл Хаус” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа
Дижитал соёлыг түгээн дэлгэрүүлэх шинэ боломж бүрдлээ
ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, “Эрдэнэс ҮТП” ХХК, БНХАУ-ын Уул уурхай, технологийн их сургуультай “Нүүрсний боловсруулалтын технологи” 2+2 хамтарсан бакалаврын хөтөлбөр хэрэгжүүлнэ
БНХАУ-ын Харилцаа холбооны их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
БНХАУ-ын Цинхуа их сургуулийн дэргэдэх Tus-Holdings Co.,Ltd болон TusPark-д айлчиллаа.