«Мөнхөд дурсагдах дайчид» («Үхэшгүй мөнхийн хороо») хүндэтгэлийн явган жагсаалд ШУТИС-ийн оюутнууд оролцлоо

Аугаа их Эх орны дайны ялалтын 74 жил, Халх голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хотод «Мөнхөд дурсагдах дайчид» («Үхэшгүй мөнхийн хороо») хүндэтгэлийн явган жагсаал 5-р сарын 9-ны өдөр боллоо. Энэхүү явган жагсаал Офицеруудын ордны өмнөх «Монгол ард» эскадрилын хөшөөнөөс – Маршал Г.К.Жуковын хөшөө гэсэн маршрутаар явлаа.

Халх голын дайн, Аугаа их Эх орны дайны ялалтад хувь нэмрээ оруулж алтан амиа өргөж явсан өвөг дээдэсээ хүндэтгэн ШУТИС-ийн орос хэл сонирхон судалж байгаа 40 гаруй оюутан, Гадаад хэлний сургуулийн орос хэлний багш Г.Туяа, Т.Мөнхтуяа, М.Байгаль нар энэхүү явган жагсаалд оролцлоо. 

 

ОЮУТНЫ СОЁЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА