ОХУ-ын Буриад улсын Улаан-Үүд хотод 05-р сарын 06-аас 05-р сарын 07-ны өдрүүдэд ОХУ-ын Дорнод Сибирийн Технологи, Удирдлагын Их сургууль (Восточно Сибирский государственный университет технологий и управления) Буряд улсын Хөдөө аж ахуйн академи, Хятад улсын Сичуаны Их сургууль, Монгол улсын Шинжлэх Ухаан, Технологийн Сургууль, Урлах эрдмийн дээд сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн хамтарсан “Технологии и дизайн в легкой промышленности. Охрана окружающей среды” сэдэвт олон улсын оюутнуудын онол-практикийн 7 дугаар конференци амжилттай зохион байгуулагдлаа.
Уг конференцийн үйл ажиллагаанд ШУТИС-ийг төлөөлж ҮТС-ийн Хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэлийн салбарын 10 оюутан 6 илтгэлээр амжилттай оролцоод ирлээ.
Тус хурлын хүрээнд Оросын холбооны улс, Монгол улс, Хятад улсын 6 их, дээд сургуулийн оюутнуудын эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл болох 22 үндсэн илтгэл, 16 постер илтгэлийг хэлэлцүүлснээс дараах илтгэлүүд тэргүүн, дэд, гутгаар байруудад тус тус шалгарлаа.
Тэргүүн байранд; “Designing mini-CNC machine for laser engraving on the leather”- ШУТИС-ийн Хөнгөн үйлдвэрлэлийн машин тоног төхөөрөмж II анги Н.Бадамгарав, А.Лхагвацэнд, (Удирдагч багш: Д.Пүрэвмагнай /M.sc/ Э.Оюунзаяа /Ph.D/)
Дэд байранд; “Пути внедрения новых идей дизайна и технологии в создании спортивной обуви” -Урлах эрдмийн дээд сургууль III ангийн оюутан С.Даваажамц (Удирдагч багш: А. Тунгалаг)
Дэд байранд; “Polyurethane Leather coating Functionalized by isoborneol acrylate with enhanced antimicrobial property” -Сичуан их сургуулийн оюутан Вү Жи, (Удирдагч багш: проф Лин В)
3-р байранд; “Болезни сельскохозяйственных животных, сопровождающиеся ухудшением качества кожевенного сырья"- Буряд улсын Хөдөө аж ахуйн академийн оюутан О. З Ринчинов. (Удирдагч багш: проф Муруева Г.Б)
3-р байранд; “Исследование влияния природы консервантов на степень обсеменения белкового гидролизата, полученного из отходов рыбного производства” - Дорнод Сибирийн Технологи, Удирдлагын Их сургуулийн оюутан Балданов Н.В (Удирдагч багш: проф Шалбуев Д.В., асп. Дерябин М.А)
Тэргүүн байрын шагналт Хөнгөн үйлдвэрлэлийн машин тоног төхөөрөмж II анги Н.Бадамгарав, А.Лхагвацэнд нар
Доктор, профессор А.Дамдинсүрэнгийн нэрэмжит “ГЕОДЕЗИ 2024” улсын олимпиадыг амжилттай зохион байгууллаа
Магистр, доктор оюутны “ЭРДМИЙН ЧУУЛГАН 2024” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдаж, шилдэг илтгэлүүдийг шалгарууллаа
АНУ-ын Юта мужийн сенатор Кэйт Гровер ШУТИС-д айлчлав.
“БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ-2024” үзэсгэлэнд ШУТИС оролцлоо
“Бадрах Энержи” ХХК-ийн НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ амжилттай зохион байгуулагдлаа